Монголын цэргүүд хамтарсан бэлтгэлдээ гарчээ
2015-08-19

БНХАУ-ын Бээжин хотноо ирэх сарын 03-нд болох 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын цэргүүд бэлтгэлдээ гарчээ.

 

Тэд 10 гаруй орны цэргүүдтэй хамтарсан жагсаалын бэлтгэл хийж эхэлсэн байна. Хамтарсан бэлтгэлийг өдөрт найман цагаар, долоо хоногийн зургаан өдөрт хийж байгаа ажээ.

 

Бээжин хотын төвд байрлах Тянь Ань Миний талбайг дуурайлган зассан тусгай  талбайд уг хамтарсан бэлтгэлийг хийж байгаа тухай мэдээллийг БХЯ-ны СБТГ-ын тасгийн дарга дэд хурандаа Ч.Гандирваа өгч байна.

 

Жагсаалын бэлтгэл болон бусад асуудлыг ЗХЖШ-ын ЕЗЦ-ийн штабын дарга бригадын генерал Б.Амаланбаатар, БХЯ-ны СБТГ-ын тасгийн дарга дэд хурандаа Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч хурандаа Д.Өлзийбаяр, жагсаал командлагч, ЗХЖШ-ын ХНХ-ын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ нар удирдан, чиглүүлж байгаа аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Gutal muut 3iin ard shu. Gutalaa sn udeed baglaad bolohgui bol naagaad alhaarai.amjilt
2015-08-20
Зочин:
Гутлаа сайн vдээрэй.Сайхан харагдаж байна.Амжилт...
2015-08-19