Бангкок: Гэмт этгээдийн төрхийг танилцуулав
2015-08-20

Тайландын нийслэл Бангкок хотын аялал жуучлалын гол бүс гэгддэг “The Erawan” бунхны дэргэд хүчтэй дэлбэрэлт болж, 22 хүн амиа алдаж, 123 хүн гэмтсэн. Тус улсын Цагдаагийн дарга Сомёот Пүүмпуммуан өчигдөр сэтгүүлчтэй уулзах үеэрээ бунхны дэргэд дэлбэрэлт үйлдсэн гол сэжигтэний төрхийг нийтэд танилцуулсан тухай “www.stuff.co.nz” мэдээллээ. Тэрбээр “Гэмт хэрэгтний царайг хяналтын камерт бичигдсэн төрхөөр нь цаасан дээр буулгасан. Халдлага болохоос 20 минутын өмнө шар футболктой үүргэвчтэй этгээд бунхан руу орсон. Тэрбээр хэсэг хугацааны дараа үүргэвчгүй, бунхнаас гарч яваа нь хяналтын камерт бичигдсэн. Мөн шар футболктой эрээс гадна халдлагын хамсаатан байх магадлалтай гурван хүнийг камер бичиж авсан. Тэд дотоодын иргэн бол шар футболктой эр гадаадын иргэн байх магадлалтай. Гэхдээ зүсээ хувиргасан байх өндөр магадлалтай” гэж хэлжээ.

 

Гэмт хэрэгтэнтэй адилхан төрхтэй иргэний мэдээлэл улсын бүртгэлийн санд бүртгэлтэй байгааг цагдаагийн газраас мэдээлжээ.Түүнийг Аррест Маррат гэдэг бөгөөд 19 настай гэнэ. Цагдаагийнхан дээрх зургийг гудамж, автобусны буудал болон хөл хөдөлгөөн ихтэй газруудад нааж, бүх айлаар тарааж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ayagvi bol musulman biz
2015-08-20
Тэнгризм:
Лалын шашин дэлхийг залгиж чадахгүй . Тэд хаана байгаа газараа айлган сүрдүүлэх,алан хядах маягаар эрхшээлдээ оруулах явуургүй бодлого явуулдаг. Энэ шашныг дэлхийн тавцанаас арчиж хаях хэрэгтэй болох байхдаа . Энэ нэг Хурд Рапид газар сайгүй тэнүүчилж байх юм ? Мөнгөтэй хүн байхгүй ээ . больж үз .
2015-08-20
Зочин:
OMHII LALUUD
2015-08-20