Тагнуулч далайн гахайг баривчилжээ

Палестаны хэт даврагч “Хамас” бүлэглэлийн дайчид Израйлийн Засгийн газрын төлөө ажиллаж, мэдээлэл цуглуулдаг тагнуулч далайн гахайг баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Хамас” бүлэглэлийн мэдээлснээр баригдсан далайн гахай сэжигтэй хөдөлгөөн хийхээс гадна далавчинд нь камер болон дуу хураагуур байршуулсан байсан учир загас агнуурын торны тусламжтай тагнуулчийг барьсан гэв. Далайн гахайн биед сум харвах төхөөрөмж болон олон хүний аминд хүрэх чадалтай тэсрэх бөмбөг суурилуулсан байгааг тогтоосон аж.
Гэхдээ Израйлийн Засгийн газар тагнуулч далайн гахайтай ямар ч хамааралгүй хэмээн мэдэгдсэн байна. Хэт даврагчид тун удахгүй тагнуулчийг олны өмнө хороохоо өөрийн твиттер хуудастаа бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ