Улаанбаатар
Сүхбаатар дүүргийнхэн АТГ-т шалгуулж байна
2015-8-20

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж байна. 

 

Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, тэдгээрт тавигдах хориглолт, хязгаарлалт зохих түвшинд байгаа эсэхийг дүүргийн удирдлагуудаас гаргасан тушаал шийдвэрүүдтэй танилцаж үнэлэлт, дүгнэлт өгөх бөгөөд цаашид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн дэмжлэг туслалцаа үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах аж. 

Shuud.mn
Сонин хачин