Иргэний нисэхийнхэн жийлцэж эхэлжээ

img

Иргэний нисэхийн мэргэжлийн холбоод Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд иргэний нисэхийн байгууллага улс төрийн талцал дунд савлаж, үйл ажиллагаа нь тогтворгүй болж буйг мэдээлэв.

 

2013 оны нэгдүгээр сараас 2014 оны 12 дугаар сар дуустал ИНЕГ-ын төв болон орон нутгийн салбараас нийт 295 хүн халагджээ. Тэдний 28 нь удирдах албан тушаалтан, 35 нь мэргэшсэн мэргэжилтэн аж. Мөн энэ хугацаанд 382 хүн шинээр ажилд оржээ. Тэдний 41 нь удирдах албан тушаалтан, 124 нь мэргэжилтнээр ирсэн байна. Ингэж ажилтнуудыг хальж сольсноор иргэний нисэхийн салбар нарийн мэргэжилтнүүдийг дутагдалд оржээ.

 

Энэ бүхэн нь ИНЕГ-ын үйл ажиллагааны тогтсон системийг эвдэж, нисэхийн аюулгүй ажиллагаа алдагдахад хүргэж буй аж. Ийм маягаар цааш үргэлжилсээр байвал байдал улам дордож, 2017 онд ирэх ээлжит аудитын шалгалтад бүдэрч,  Монгол Улс олон улсын гишүүнчлэлийн эрхээ алдаж, цаашлаад үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани хаалгаа барихад хүрнэ гэдгийг мэргэжлийн холбоодын төлөөлөл хэлж байна. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Үнэн ш дээ Иргэний нисэхийн салбар гэдэг маш үүрэг хариуцлагатай салбар тэр хэмжээгээрээ чадварлаг албан хаагчдаар бүрдүүлэх хэрэгтэй
2015-08-20
Werty:
Ze ochison gazar arasn dandaa holio selgee boloh uymdaa
2015-08-20