“Laibach” хамтлаг Пхеньянд тоглолтоо хийв
2015-08-20

 

Словен улсын “Laibach” гэх рок хамтлаг Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо тайлан тоглолтоо хийсэн анхны гадаад хамтлаг болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус хамтлаг жилийн өмнө тоглолт зохион байгуулах эрхээ Пхеньян хотын удирдлагуудаас хүссэн байна. Тоглолт өчигдөр 16.00 цагт 2000 хүний суудалтай “Kim Won-gyun Music Conservatory” театр зохион байгуулагджээ. Энэхүү тоглолтыг удирдагч Ким Чен Ун үзээгүй гэдгийг албаныхан баталсан бөгөөд эрх баригч “Хөдөлмөрийн нам”-ын удирдлагууд үзсэн гэж мэдэгджээ. Удирдагчийн урилгаар тус хамтлаг тоглолт хийсэн  гэх мэдээллийг Өмнөд Солонгосын тагнуулууд өгчээ. Тагнуулын мэдээллийг “KCNA” агентлаг үгүйсгэсэн байна. Хамтлагын гишүүн Иван Новак “Үзэгчид таалагдлаа. Тэдэнд тоглолт таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Бид бүх хүчээ дайчилсан” гэж ярьжээ.

 

“Laibach” хамтлаг 1980 оны зургаадугаар сарын 1-нд зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. 1987 онд “Nazi” цомгоо худалдаанд гаргасан бөгөөд 100 мянган хувь борлогдсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин