Засгийн газрын сайд нарын томилгооны асуудлыг АН, “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн ярилцаж байна. Энэ үеэр Монгол Улсын сайд, МҮАН-ын дарга М.Энхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Засгийн газрын асуудлаар хэлэлцээр ямар түвшинд явж байна вэ?
--Хэлэлцээр одоо хийгдэх гэж байна. Эцсийн үр дүнг нь хүлээцгээе.
-Таны албан тушаал хөндөгдөнө гэсэн яриа байсан. Үнэн үү?
- Миний ажлыг Ерөнхий сайд дүгнэнэ. Тийм учраас Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу би ажлаа хийгээд явж байна.
-Танай намын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа бол?
-Улс төрийн аль нэг намаас гэхээсээ УИХ дахь бүлгүүдийн хоорон дахь асуудал. Манай эвслийн бүлгийн хувьд нэгдмэл байр суурьтай байгаа. Манай АН-аас эвслийн бүлэгт 3 суудал санал болгосон.
Н.Энх
Уншиж байна |