70 настай эмэгтэйн амийг егүүтгэсэн этгээдийг баривчилжээ

img

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IV хорооны нутагт байрлах Хаан банкны арын орон сууцанд амьдардаг байсан 70 настай эмэгтэйн хоолойг хэрчиж, амийг нь егүүтгэсэн онц ноцтой хэрэг гарсан талаар өчигдөр мэдээлсэн билээ.


Хүн амины онц ноцтой хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэгтнийг илрүүлэн, саатуулаад байгаа аж. Одоогоор эл аймшигт хэрэг үйлдэгдсэн газрыг хамгаалалтад авч, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.


Хэргийн талаар тодруулбал, 70 настай эмэгтэйн хоолойг хэрчиж, амийг нь егүүтгэсэн эл хэрэг энэ сарын 17-нд гарсан байх магадлалтай аж.


Учир нь хөршүүдийнх нь яриагаар талийгаач энэ сарын 16-нд эсэн мэнд явж байсан ч, 17-ны өдрөөс хойш огт харагдаагүй, нохой нь гэртээ байнга хуцаад байсан тул 18-ны өдөр цагдаад хандсан гэсэн байна. Талийгаач эмэгтэйн үр хүүхдүүд нь гадаадад амьдардаг бөгөөд тэрээр нохойтойгоо л амьдардаг байсан ажээ.

 

 


Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ