Даатгалын сангийн нөөц хөрөнгийн зах зээлд оруулна
2015-08-21

 
 
Монголын хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын нэг болох хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх ажлын хүрээнд Монголын даатгагчдын холбоотой хамтран ажиллаж эхлээд байгаа билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд өчигдөр Монголын хөрөнгийн бирж болон Монголын Даатгагчдын Холбоо  хамтран Үнэт цаасны компаниуд даатгалын зах зээл болон даатгагдсан бондын талаар, Даатгалын компаниудад Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/ болон хувьцааны арилжаанд хэрхэн оролцох сэдвээр сургалт, семинарыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд:

•    “Соёмбо даатгал” ХХК
•    “Хаан даатгал” ХХК
•    “Практикал даатгал” ХХК
•    “Мандал даатгал” ХХК
•    “Тэнгэр даатгал” ХХК
•    “Улаанбаатар хотын даатгал” ХХК –ийн төлөөллүүд
 

Мөн МХБ-ийн гишүүн ҮЦК-иудаас:
•    “АСЕ энд Т капитал ҮЦК” ХХК
•    “Би Ди Сек ҮЦК” ХК
•    “Ард капитал групп ҮЦК” ХХК
•    “Нэйшнл сэкюритис ҮЦК” ХХК
•    “Стандарт инвестмент ҮЦК” ХХК
•    “Тэнгэр капитал ҮЦК” ХХК
•    “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн төлөөллүүд оролцов.


Сургалтын үеэр МХБ-ийн зүгээс даатгалын нөөц сангаас ЗГҮЦ худалдан авах замаар богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур хүүгийн нэмэлт орлого олох боломж мөн хувьцааны арилжаанд хэрхэн оролцох, худалдан авахад шаардлагатай мэдээлэл, түүнд хэрхэн шинжилгээ дүгнэлт хийх, эрсдэл өгөөжийн талаар, МДХ-ны зүгээс  ҮЦК-иудад мэргэжлийн хариуцлагын даатгал болон даатгагдсан бондын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийж харилцан санал бодлоо солилцлоо.
 
 

 

Shuud.mn
Сонин хачин