“U money” картыг цэнэглүүлэхэд шимтгэл төлөхгүй
2015-08-21

Нийслэлийн нийтийн тээвэр төлбөр картын системд шилжиж, шинэчилсэн маршрутаар үйлчилгээ үзүүлж буй.

 

Автобусанд зорчих “U money” картыг цэнэглүүлэхэд

500-10 000 төгрөгөөр цэнэглэхэд шимтгэл 50 төгрөг
10 000-50 000 төгрөгөөр цэнэглэхэд шимтгэл 100 төгрөг
50 000-90 000 төгрөгөөр цэнэглэхэд шимтгэл 200 төгрөг төлдөг.

 

Тэгвэл энэ сарын 24 буюу ирэх даваа гаригаас эхлэн карт цэнэглэхэд төлдөг байсан шимтгэлийг болиулахаар болжээ. Ингэснээр иргэд ямар ч шимтгэлгүйгээр картаа цэнэглүүлэх юм.

 

Мөн “Улаанбаатар смарт карт” компаниас “U money” карт борлуулах цэгүүдэд  нэг сая хүртэлх төгрөгийн зузаатгал хийхээр болжээ. Энэ санхүүжилтийг ирэх даваа гаригт хийх юм байна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин