Такси № 129
2015-08-21

За манайхаан Баасан гарагийн халуун мэнд.

 

 

Сэтгэгдлээ үлдээж мэнд дайсан уншигчиддаа баярлалаа. Хэчнээн хэцүү хатуу зүйл байгаа ч “Амьдрал сайхан шүү” гэдгийг эгэл хүмүүсийн яриа учралыг буулгаж байхдаа илүү ихээр мэдрэх юм даа. Магадгүй энэ миний нэг давуу тал болж амьдралд намайг илүү зорилготой болгодог  байж болох юм.

 

За ингээд оршлоо товчилж гол асуудалдаа орцгооё доо .... Таалал орштугай.

 

  1. Намрын бизнесийн гараа

 

30 гаран насны хүүхэн өөрөөсөө нэлээд эгчмэд хүүхнйи хамт суулаа. “Печ” бололтой нэг юмыг нандигнан боож тэвэрчээ.

 

З- 13-р хороолол явнаа.

 

Х- Төв замаар чигээрээ явсаар очдог газар уу.

 

З- Үгүй ээ, чигээрээ явахгүй шүү. Тунелээр яваарай.

 

Би ч замдаа орж, хоёр хүүхэн яриа хөврүүллээ.

 

З- Өглөө хоёулаа 9 өнгөрөөгөөдонгойё тэ. Эхний сардаа яахав. Жоохон алдана л биз тэ. Урьд нь ерөөсөө хийж үзээгүй ч .

Тэс хөндлөн юм хийгээд л яваад байгаа хүн шд би чинь. Манай нөхөр хэлж байгаа юм . Чи ингэж хөдлөөд эхэлсэн аягүй гоё байна гээд. Юу нь гоё гэж зөөгч хийгээд гүйгээд байгаа нь болж байна уу гэсэн өөрийн юмандаа ажиллаж байна гэхээр гоё байгаа биз дээ гэчихжээ. Үнэн л дээ бас.

 

Э-/ эмэгтэй/ Чи чинь нээрээ төсвийн газар удаан ажилласан гэл үү ?

 

З- Хуучин чинь ажил хийж байхад чинь яг л цагаар шд. Өглөө 9 гараад орой 6 гээд цагаа тоолно. Дураараа зоргоороо орж гардаг байлаа шд. Одоо бол ёстой хадаатай боллоо шд

 

Э- Танай нөхөр чинь Дарханбаатар билүү

 

З- ккк үгүй ээ. Насанбаатар шдээ. Дандаа ингэхийн ккк

 

Э- Аан дандаа л Дархан гэчих гээд байхын

 

З- Би их сонин. Та яг над шиг юм байна шд. Хүний нэрийг эхлээд нэг буруу тогтоочихвол яг тэрүүгээрээ хэлээд л яваад байна. Ёооё эртхэн унтахгүй бол хоёр өдөр дараалаад нойргүй хоносон. Уржигдар орой кароакедоод хоёр болж байхад унтав.

 

Э-Өө заза

 

З-Өчигдөр болохоор хадам аавыг гаргаж өгч байна гэж явсаар 12 болгож унтаад

 

Э- Чи гэхдээ энэ цайны газартаа санаа зовоод л яваад байх шиг байхын. Одоо нэг жаахан байгаад оюутнууд бужигнаад орлого гайгүй болно доо.

 

З- Тэгвэл ч сайхан л байна....Энэ өвөл тэр цаа бугын годонгоос л авья.

 

Э- Дулаахан гэсэн.

 

З- Тэрийг одоо өмсдөггүй хүн ч алга. Ноднин өвөл 700 гаран мянга байл уу. Энэ жил бас нэмэгдэх л байх даа.

 

Хөөш хоёулаа өдөр нэг ядаж 300 гаран мянга хийж байхгүй бол. 200гаран болоод ирэхээрээ хэцүү болох юм шиг билээ. Маргаашнаас биллээ бичихдээ анхаарнаа. Хүмүүс ингээд байдаг байхгүй юу. Нэг ширээн дээр бөөнөөрөө суучихаад хоолоо захиалчихдаг байхгүй юу. Тооцоогоо болохоор тус тусдаа хийдэг.. Тэрнийг нь одоо нэг бүрчлэн тус тусад нь бичиж баймаар юм байна.

 

Э-Хийгээд сурсан хүн бол хоолоо хараад л мөнгөө хэлээд хэлээд авчихна шд.

 

З-Би тэгээд алдчихаад байгаа юм даа. Биллээ нэмээд мөнгөө хасаар дутаад байхын. Хэдэн өдөр л сайн ажиллаж жигдэрч авья даа. Хайрт оюутнуудыгаа ирэхээс өмнө. Өө ажилгүй хий эргэсэн гээд оюутнуудыг зүхээд байдаг хүн чинь одоо хайрт оюутнууд болсон шд ккк. Ингэж хийвэл яадгийн их хоол гарна шд ээ. Тэр үеэр цуйван өндөгтэй бифштекс , гуляш гээд л тэрийгээхийж өрөөд л та наана нь дан хуушуураа хайраад байвал

 

Э- Дэмий шууд холиод хийгээд байсан нь хурдан байдаг юм. Хамаагүй

 

З- Аан тэгэхээр нөгөө шөлтэй хоолоо бас алдчих юм тэ.

 

Э-Цаадах чинь угаасаа хуушууран дээр байсын. Шөлтэй хоол ч гаргана. Одоо нэг угаагч л авбал ул нь аль аль нь юмаа хийгээд

 

Э- Одоо ёстой хүн авахгүй. Цалинг нь дийлэхгүй. Хэдүүлээ бужигнах үеэр л болохоос бужигнахгүй үеэр бол гайгүй байгаа биз дээ. Ажилгүй сийрэг.

 

Н- ....Хоёр Сараа гэхдээ их хэлүүлж байна хийнээ. Би чинь өөрөө бол сэтгэлээрээ л барьж аваад л хийчихдэг хүн юм чинь.

 

Ийн хоёр хүүхэн шинэхэн нээсэн цайны газраа сайж ажиллуулж хэрхэн мөнгөтэй болохр тал бүрээс сайн ярьсаар маргааш эрт босч, зах орж төмс будаа бөндөхөөр болоод хижээл хүүхэн эхэлж буулаа. Хоёр хүүний яриаг сонссоор явсан би ч хүртэл нэг цайны газар нээчихмээр оргиод ирсэн ч төрөлхийн бизнест дөргүйгээ санаад биеэ барилаа.

 

2.Цайтай, царайтай эхнэр

 

Дараагийн зорчигч бас л нэг гэрийн эзэгтэй. Өндөр өсгийндөө нэлээн түүртсэн урт хар палаажтай 40 орчим насны хүүхэн тун яаруу суугаад ойрхон явлаа. Бас л хүнс хоол цуглуулсан бололтой.

 

Э- ккк, хүмүүс яаж зохицуулаад байнаа. Том охин хөдөө явчихаад би ганцаараа гал тогоо даасан чинь нэлээн тэвдэж байна шүү.

 

Х- Аан ид оволздог цаг ирээд байна аа.

 

Э- Харин ... энэ ... би одоо бас юу авчихваа. Өө нэг хавтгай дугуй гурил нээрээ авсан шд. Энэ манай хүн мах чанаж идэхээрээ энэ элдсэн гурил чанахгүй бол тэр нь мах биш болчих юм. Тэрийг нь элдэж хийгээд байдаг байсан. Одоо бэлэн элдээд дугуйлаад зардаг болчихож.

 

Х- Зарим улс чинь гэртээ хуйлаад хөлдөөгчдөө хийчихдэг болцон байна лээ.

 

Э- Эмэгтэй хүмүүс бид чинь аягүй өрөвдөлтэй шд ээ. Ингээд ажил хийж байсан ч орой очоод хийх ёстой гэрийн ажил нь хүлээж л байдаг. Тэрийгээ заавал хийдэг. Тэгэхэд эрэгтэй хүн яаж байна. Орой очоод ер нь бол хэвтээд л өгч байгаа юм. Сараа ирвэл би нэг арай гайгүй болно л доо.

 

Х- Танай нөхөр хоол сайн хийх үү ?

 

Э- Өө тааруу. Тэгсэн инээдтэй. Фэйс дээрээ нэг орос хоолны зураг тавьчихаад. Иймэрхүү хоол хийлээ. Тэст мээст гэчихжээ тэр чинь. Би ч тэр дор нь залгаад “за наадахаа одоо гэртээ хариад хийнэ шүү. Өнөө орой би хоол хийхгүй шүү” гэсэн чинь аан Баагий л тавьсан зураг ш дээ. Юу вэ, би яаж чадах юм бээ гээд үгээ хэлээд... Фэйсээр бас манай нөхөр шиг худлаа тогооч нар их байх шиг байна аа.

 

Х- Гэхдээ хоол хийчихье гэсэн менютэй л эр байна даа. / хүүхэн над руу том яриатай таксичин бэ гэсэн харцаар нэг сүрхий харав/ ... Манай нөхөр л яг цагтаа босдог өглөө 7 гээд л. Тэгэхэд манай ажил 10-аас эхэлдэг байхад би бол заавал түрүүлж босч цайг нь чанаж аягалж өгнө. Нөхөр хүүхдүүдээсээ түрүүлж босно. Бүүр сурцан. Тэгээд нөхөр хүүхдүүддээ цай хоолыг ньөгөхөөр тэр өдрийн хамгийн чухал ажлаа хийцэн юм шиг л болоод явчихдаг юм.

Х- Сайн эхнэр байна аа. Магтмаар л юм байна.

 

Э- Аан тнх, Найзууд чи нээрээ ховор эхнэр шүү л гэдэг юм. Би бол хийх юмаа л хийж байна гээд нээх эрт босдог энэ тэр гээд тоогоод байдаггүй шд. Одоо харин охин том болоод жоохон муу зан сурах гээд. Гэхдээ түрүүлж босч цай чанадаг бол хэвээрээ ккк. Тэр бүр ёстой сурцан би ккк.

 

Нэг тийм цагаан яриатай, цайтай царайтай байрын инээд алдсан бусгүй ойрхон зуур суухдаа машиныг минь айл гэр шиг дүүргээд сайхан энерги үлдээгээд буулаа.

 

3.Хөгжилтэй гэр бүл

 

За бас нэгэн хөгжилтэй гэр бүл суулаа. Настай хоёр буурал охин нь бололтой 30 гаран насны бүсгүй,  бас тав, зургаа  орчим насны зээгийнхээ хамт суув. Бүгд л гарт багтахаараа тортой боодолтой юм барьцгааж. Охин бүр давхар хайрцагтай юм тэвэрчээ. Баахан шоопинг хийсэн бололтой юм. 

 

О- Цүнхэн дотор юу ч болж байгаан мэдэхгүй. Эгч дөрвөн кээкс боож өгсөн. Үйрчих байх аваад идэцгээчих үү.

 

А-/аав/ Алив Цэрээн чи наад охины юмыг түр аваадхаач. Тэр хээхэсээ гаргаг

 

Э-/ ээж/ Би бүх тороо нэг хуруундаа гогдцон байна. Шөрмөс татцан юм шиг байнаа. Хуруу тэнийхгүй байх шиг. Чи өөрөө наадхаа цааш тавиад авчихаач

 

Ө- За за миний охин наад хээхэс -тэй цүнхээ дээш гаргахыг бод. Аав нь энэ сул гараараа гаргаад өгье... Төвөг очоод идэх юм уу ?

 

Зээ охин- Анай надад шокалад өгсөн бас хайлчихаж энийг хараа гэлээ. Би нэмэгдээд машинд байгаа бид бүгд урд суусан ач охин руу харвал даашинзных нь нэг хормой хүрэн тостой шокалад болжээ.

 

Э- ээ за одоо яахав. Салфетик байвал арч.

 

Зээ охин- Зүгээрээ эмээ нэг гар завгүй байнаа. Ингээд долоочихьё.

 

Араас ээж нь “ Хүүе болиоч ээ Зулка заваараад. Наад хувцас чинь хиртэй ш тээ”

 

Зээ охин -Таны цүнх чинь бас хиртэй шт. Та тэр сая кээксийг идчихье гээд байсан биз дээ. Миний палажийг эмээ өчигдөр угааж өгсөн. Тэ, эмээ

 

Э- Тэгсээн, миний хүү жоохон долоогоод тэгээд арччих.

 

Өвөө- За ёстой болохоо байлаа шүү. Хүүгийн өгсөн нөгөө тамхин дээр энэ хөгшин суучихсан юм биш үү

 

Э- За чи боль гэм. Доороо юм байгааг мэдрэхтэйгээ байна.

 

Ө- Чи яг тэр тамхитай торон дээр тохойлдоод байна гэм.

 

Э- За за энэ муу хорыг цонхоор хаясан ч яахав.

 

Ө- Тэгвэл энэ чиний юу юм бэ дээ. Энэ хайрцагтай. Энийг чинь бас хаяана шүү би.

 

О- Хүүшээ та хоёр болиоч ээ хүүхэд шиг ....

 

Э- Зөрүүд өвөөгөө хараарай. Чи бид хоёрын нөгөө эвлүүлдэг тоглоомыг хаяна гээд байна шүү.

 

Зээ охин- Өвөөгийн тамхийг та бяцлахаа болиоч

 

Э- Өө хүрэн бөөрөө. Би энэнд тоглоом авч өгч байх. Энэний өвөө гэх

 

О- Нээрээ ээж Ганаа эгч залгасан.

 

Э- Нөгөө айхтар эм өгнө гэсэн, яасан тэр найз гуай чинь

 

О- Тестийг явуулж байгаа шд ээж. Тэрийг чинь орж гаран үзэж харж байж явуулж байгаа шд ээжээ. Зүгээр нэг ч явуулчихгүй шд, ээжээ. Тэр бүрд цаг мөнгө нь гарч байгаа шд ээжээ.

 

Э- За за боль боль. Бүүр шүлэг унших нь ээ энэ. Би нэг уугаад шөрмөс татах аяг орсон шүү

 

Ө- Би уучихьяа, тэрийг нь миний охин. Энэнд заавал ингэж хэлүүлэн байж өгөөд яахав

 

Э- Энэ өвгөн чинь өнөөдөр байнга урдуур хэрээд яах гээд байна аа.

 

Ө- Гар чинь завгүй дээр томорч байна шд хө, хэхэхэ

 

Э- Аавдаа хэлээрэй, аягүй их тамхи татаад байгаа шүү. Нөгөө өдрийн 3 чинь 30 болсон. Надад хэлэхгүй нөгөө муу хүүгээр тамхиа зөөлгөөд байгаан.

 

 .. Манай гурав хоорондоо ном хаялцсаар Таван шарын таван шар байрны тав дахь байрны гадаа буулаа. Хамгийн сүүлд үлдэж тооцоо хийгээд буусан эмээ нь “ Манай нэг хуурай хүү шахуу залуу байдаг юм. Өнчин чааваас. Багадаа манайд өссөн юм. Тэр сая гадаадаас ирээд. Бид нарыг цай уулгасан юм. Тэгээд бэлэг сэлт болоод  ... Бөөн ачаатай. Ашгүй чи ч дороо зогсоод авчихлаа“ гэж товчхон хууч хөөрөөд “Баярлалаа жолооч оо” гээд нүүр дүүрэн мишээлээ. Машинаас тун нямбай тайван буусан эмээ “түлхүүр тэгээд хэнд байгаам бэ ...Хүүе Зулка шатаар аяар гэм “ гэсээр нөгөө хэдийнхээ араас орц руу орлоо.

 

4.Аав нь хонь аваад ирнэ

 

Нэлээн том гэдэстэй жирэмёэн залуухан бүсгүй  Бөмбөгөрөөс суулаа.

 

100 айл хүргүүлсэн юм. Эмнэлэгт хэвтэх гээд ойр зуур юмаа цуглуулсан ба хавар 25 мянга гэж байсан халаад 32 мянга гээд хөдлөхгүй байна гэж хууч хөөрлөө.

 

Э- ... Харин тийн гайгүй гээд ирсэн Бөмбөгөр чинь аймаар алалцаж байна.

 

Х- Ойр зуур юмаа сайн бэлдэхгүй бол өөр газраар орох юм уу ах нь хүргээд өгье. Хүлээж байсан ч яахав

 

Э- Аан за бараг болцондоо. Харин идэх юм. Эмнэлгийн хоолонд цадна гэж байхгүй байх тэ.

 

Х- Яаж цадахав дээ миний дүү. Усан шөл талдаа л байж таарна. Чам шиг төрөх хүн гэр орноосоо л сайн хоол цай зөөхгүй бол.

 

Э- Аанхан. Нэг ус буцалгагч авдаг байж уу. За яахав одоо ч эмнэлэг дотор нь ус буцалгагч байдаг болцон гэсэн.

 

Х- Дүү ингэхэд төрөх эмнэлэгт хэвтэх гээд байгаа биз дээ ?

 

Э- Тийн. Яасан ?

 

Э- айн .Хэвтээдтөрнө ш дээ ахаа ... утас нь дуугарлаа.

 

... Аан харин байр руугаа явж байна. Нөгөө жижиг өрөөндөө л байгаа шд. ярьсан...Өчигдөр нөгөө тэнэг юмтайгаа уулзаад үлдсэн. Тэр нь юу гэцэн юм бүү мэд. Нэг аймаар юм яриал уйлаад байна. Очоод сайхан унтья гээд явж байсан. Болороо руу явья даа.За чи манайхаар дайрах юм уу. За тэгвэл шууд явбал уу... 4 замын өөрийнх нь автобусны буудал байгаа шд. Тэрнээс суугаарай. Би харин хойноос чинь очно. Наадах чинь гарч ирэхгүй байх. Тэгээд шууд утсаа салгачихсан... Харин тийн. За би чам руу нэгж явуулчихья за. Чи ярьчих. Тэгээд ирнэ гэвэл надад хэлчих. Би жоохон унтаж байгаад араас чинь очьё ....

 

Бүсгүй ярьж байхдаа ханиагаад байлаа.

 

Х- Жирэмсэн хүн ингээд ханиагаад байж болохгүй дээ. Ажил хийдэг юм уу дүү ?

 

З- Оюутаан. Гэхдээ ажил хийсээр байгаад л төрөх боллоо доо. Төлбөртөө овоо л нэмэрлэлээ. Одоо ханиадны эм авч ууя даа ккк

 

Х-Ажил олдоод байгаа нь яамай даа.

 

З-Харин тийн нэг лангуун дээр хүнтэй хамт суугаад бас гайгүй хүмүүстэй болцоон.

 

Х-Хүүхдээ бод оо. Витамин сайн авч уу айн. Хүү юу охин уу харуулсан уу ?

 

З - Аан хүү байна гэсээн.

 

Х-Аав нь хаана байна. Юу хийх үү ?

 

З- Хөдөө, хөдөө ирж очин байдгийн ....

 

Х- Аав одоо л ирэх цаг даа.

 

З- Тэх.... Аав ээж нь их малтай. Уурхайтай. Надтай суулгахгүй гэдгийн. Тэгээд явуулахгүй байгаа байх оо. Би ч төрлөө дөө.

Х- Гэрийнхэн найз нөхөд байга биз дээ ?

 

З- Байгаа найзууд. Нөхөр маань тэгээд л төрөхөөр нэг хонь гаргаад ирнэ гэсээн.

 

Охин худал хэлэх шиг санагдав. Цаадахдаа гомдоод аав ээждээ хэлээгүй өөрөө л энүүгээрээ хэвтэж байгаад төрчих гээд юмаа бэлдээд яваад  байгаа бололтой санагдлаа.

 

100 айлын орчим буусан бусгүй царай нэг л зовиуртай байх шиг санагдлаа. Анхны үрээ төрөх гээд яарч догдолж л байгаа бололтой алхаж явахдаа үе үе зогсож гараа гэдсэн дээрээ тавьж анхааралтай зогсозноод байлаа. Хүүхдийнх нь эцэг нь ирчихвэл жаргал нь битүүрчих юм байна даа гэж бодоод залуу ээжийг өрөвдсөн би араас нь сигналдаж “ах нь өглөө ирээд эх нялхас хүргэж өгөхүү гэсэнд “яах вэ . Ахаа, баярлалаа гэлээ.

 

5.Цайрсан дээрэмчид

 

Нэг залуухан хүүхэн найзындаа зочлохоор явж байгаад хэдэн нөхөрт мөрдүүлж одоо явган алхахгүй таксидах болсон тухайгаа ингэж ярилаа.

 

З-... Тэгээд манай найз бас манай аав дээр архи дарстай ирсэн болохоор бас гайгүй очьё гээд. Өө тэгээд гадаадаас ирцэн. Бас хэрэндээ л гоё хувцаслачихсан. Нөгөө шар төмөрүүдээ бүгдийг нь чих хуруундаа хийчихсэн. .Дэлгүүр ороод нэлээн юм аваад. Тэгэхэд мөнгө нь багсайгаад л харагдана биз дээ. Цамбын араар чинь аймаар урт байртай штэ, тэ. Тэрийг дагацаан алхаж байсан чинь нэг машин дагаад байх шиг санагдаад. Жоохон анзаарсан чинь яалт үгүй дагаад байгаа юм чинь.

 

Х- Гэгээтэй байсан юм уу ?

 

З- Яг өдийд арай тас харанхуй болчихоогүй байсын. Хүмүүс гадаа зөндөө л байгаа шд. Тэгэхэд бүүр улаан дагаад. Тэгээд нөгөө байр хол харагдаад. Тэгэхээр нь тэр байрны нь хамгийн захын орц руу гүйгээд. Нөгөө жижүүрийнх нь жижиг өрөөнд ороод шууд цаад мухар руу нь толгойгоо хийгээд хэвтчихсэн.

Тэгсэн хоёр залуу пижигнэтэл гүйгээд орвол яах уу. Тэгснээ лифт дарж үзээд хэсэг зогсоод гарч байна шд. Би гарахад нь араас нь хальт харсан. Яавч таньдаг биш.

 

Х- Хн гэгээн цагаан өдөр дээрэмдэх нь ээ.

 

З- Хямраад хулгайч нар хүртэл цайрцан юм биш үү. Тэр өдөр ядаж байхад баахан алт монет зүүгээд. Хамаагүй тэгж элдэв шар юм зүүмээргүй юм билээ шүү. Охин хүүхэд , эмэгтэй дүүтэй бол хэлээрэй ах...

 

6. Ганцаардлаа намар их мэдэрдэг юм

 

З- Чи хэдэн хүүхэдтэй вэ ?

 

Хөгжим бүжгийн корллежийн урдаас суугаад Гэсэр сүм ортол таг чимээгүй цонхоор гөлөрч явсан хижээл насны хүүхэн гэнэт ингэж асуув.

 

Би ч уйтгартай айхтар бодлогоширсон хүүхнийг яриа өдсөнд олзуурхаж “ Байнаа гурван хүүхэд байна ” гэв

 

З- Хөөрхөн тэ. Одоо миний охин 25-тай. Нэг ачтай би .... 33 насандаа бэлэвсэрч байлаа.

 

Х- Хм. Одоо өөрөө хэдтэй байх уу. За эмэгтэй хүний нас хамаагүй асуудаггүй л гэдэг ...

 

З- Зүгээр дээ. Би одоо 63 тай. / Ер жар гарсан гэхээргүй. 50 орчим настай л харагдаж байлаа. /

 

Х- Ёстой оворгүй байна шүү. Тэгвэл 30-д жил өнгөрч дээ тэ ... гэсэн миний асуултанд эмэгтэй асуултаар хариулж

 

З- Ямар хурдан бэ тэ ?. Чамтай явж байгаа шиг ингээд л машинд нь цуг явж байсан даа.

 

Х- Харин... цаг хурдан юм.

 

З-.... Хавар... Намар бүүр их хэцүү болдгийн. Ганцаардаад. Ганцаараа гэгэлзээд автобусанд суугаад л яваад баймаар буумааргүй. Нэг л бүрзгэр...Аймаар хямардагийн. Ёстой муу хүнээ гэнэт үгүйлээд. Юу билээ гээд тэр үед нь би ч буудлаасаа өнгөрөөд явчихна.

....Өөрийгөө ямар ч байсан аваад явсаан. Хүүхдээ хүн шиг болгосоон. Бас нэг хэр тааруу хар хүн таарна шд. Амьдрал юм чинь. Болчихьё бүтчихье гээд . гэхдээ би сууж бариагүй юм аа.

 

Манай тэр гэр бүлтэй хүн. Гэнэт уулзья гээд. Би сая тэгээд очиж яваад буцчихлаа. .50 гарчихаад уулздаг болсон юм. Одоо ч тэгж яваад яахав дээ. ... Бас хүн юм чинь биологийн сэтгэлийн гээд юм байна шд. Тэгээд хааяа нэг ирэхээр нь уулзана. Тэгсэн сүүлдээ пивоо авахуулж уугаад амарч хэвтэж байгаад орой нь харьдаг нэг хүнтэй болоод. За бас арай ч гээд. Хамгийн сүүд нэг ойр амралт дээр байна гэж дуудаад. Очсон чинь согтуу тооцоо хийгээд өг гээд. Юу гэж бодсийн. /хэнгэнэтэл санаа алдав./ Шог харчууд бас таарнаа.

 

Ийн надтай ярьж байгаа юм шиг хэрнээ цонх руу харсаар үргэлжлүүлэн ярих хүүхнийг би бараг зохиолч юм уу гэж бодлоо. Гэхдээ яриаг нь тасалсангүй ... бүсгүй цааш ингэж ярилаа...

 

За энэ хүргээд түр зогсох хэрэгтэй боллоо.. Ажил гарсан тул цааш гүйцэд буулгаж амжсангүй. Үнэхээр хүлцэл өчье, эрхэм уншигчид минь.

 

Тос даасан өвгөдийн минь сэтгэл шиг өтгөн шаргал Намар болж байна... Мэдрээрэй манайхаан...

 

 

Үргэлжлэл бий... Амралтаа сайхан өнгөрүүлээрэй...

 

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
сүүлийн эгч нас нь 63 тай ,охин нь 25 тай ,33 насандаа бэлэвсэрсэн гэхээр нөхрөө нас барсны дараа хүнээс хүүхэдтэй болсын байхдаа....
2015-09-21
alnaa chamaig:
Mongolchuudaa naad hoovon chini baishdee shalhudlaa zohiogood bicheed bgn naad hun chini solongos bool hiij bga hun shuudee
2015-09-06
Ard daatgal:
Mongolchuudaa Ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-08-25
Юм Үз -д Хоовон:
Сайн байна уу. Яагаад сэтгэгдэл тань ороогүй байгаа юм бол боо хө. Нэг хүнийг тухайлан сэтгэгдлийг нь хаах техникийн боломж байхгүй байх. Нэг л саад гарч дээ. Би хүмүүсээс нь асуугаад хэлнээ хө. Нөгөө охин маань эмээтэй уулзаагүй охинтой нь уулзаад гарт нь өгсөн гэж байсан. Энэ тухай би дараа дэлгэрэнгүй бичнээ хөө. Би одоо ажилдаа арай ороогүй байнаа. Урьд цуглуулаад буулгаад оруулж амжаагүй сонин хачнаа хоёр дугаар болгон гаргаж байгаа юм. Хотдоо жигдрэхээр урт сонин бичнэ ээ ,Манайхаан...
2015-08-23
Зочин:
uuruu solonhosd bgaa gee biz dee, suuliin hediig zohiogood l bgaamaa daa yanz ni
2015-08-23
yum-uz Hoovond:
sain baina u u., Hoovoon? Dongoj saya setgegdlee bichverlesen bolovch yagaad ch yumbe oruulsangui ee, iim uchraas ahin zurvas bichij suuna. Chinii helsneer ohinii chini nereer onoo emeed 50 shiljuulsengee yu bolsong ooroos chin urid ni lavlaj baisan ch chi ene talaar am angaisangui. Urid ni hel duulgaad bolood baidag baisan shuudee. negent setgegdliig mini oruulah sonirhol ugui bol ahij setgegdel bichverlehgui l bolvuudaa, manii huvid. gehdee. Hoovongoo unshij duuldagchuuldiinhaa adil unshij duulsaar baih bolvuudaa.
2015-08-23
munkhuu:
өглөө ажилдаа гарахаас өмнө амжаад уншчихлаа, гэгээлэг юм уншихад урамтай гэж...тэр цайтай царайтай авгай ёстой таалагдав, жинхэнэ монгол эхнэр, бас цайны газрын 2. Монголоос гараад удаж байгаа болохоор маш сонирхолтой байлаа, бараг нүдэнд харагдав. Хоовонгийн гол баатрууд ихэнх нь эмэгтэйчүүд, тэхдээ бас гайгүй сайн хүүхнүүд байх юмаа, баярлалаа
2015-08-22
Kkk:
Zohiogood bichtsen yumuu.
2015-08-22
зочин:
Хоовонд энэ өдрийн мэнд хүргэе. Үргэлжлэлийг нь удаан битгий хүлээлгээрэй. Сайн сайхныг хүсье. Хоовоон.
2015-08-22
Зочин:
neex goe uym unshaal setgegdel bichix gexeer ene neg yadargaatai zar danda baij bxiin
2015-08-22
уншигч:
Сайхан яриа байна.
2015-08-21
зочин:
хавар намар ёстой эвгүй улирал шүү
2015-08-21