Пхеньян дайны бэлэн байдалд шилжив
2015-08-21

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр хил орчимд болсон харилцан буудалцааны дараа орон даяар дайны бэлэн байдалд шилжихийг Батлан хамгаалахын яамны удирдлагуудад үүрэгдсэн тухай тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээллээ. Хойд Солонгос хилийн зурваст байрлах дайчдынхаа тоог нэмсэнээс гадна ойрын болон холын зайн тусгалтай пуужингийн суурийг байршуулж эхэлсэн байна. Пхеньян ийнхүү хөдөлгөөнд орсны дараа Сөүл мөн хил орчмынхоо хамгаалалтыг нэмэгдүүлж эхэлжээ.

 

Пхеньян өчигдөр 17.00 цагийн орчимд Өмнөд Солонгосын хил орчимд байршиж буй чанга яригч төхөөрөмж рүү их буугаар галласан. Энэхүү үйл явдлын дараа Өмнөд Солонгос хариу гал нээсний улмаас хоёр Солонгос хэсэг хугацаанд харилцан буудалцсан билээ. Харилцан буудалцааны үеэр цэрэг шархдаагүй хэмээн Өмнөдийн Батлан хамгаалах яам мэдээлснийг “www.yonhapnews.co.kr” уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Hoid solongos zuv shuu .uuriiguu hamgaalah chadvartai.usa yu yum be.uls hoorond yas haysan hovsh
2015-08-22
Teneguud:
Hudlaa ! Hoid Solongos hudlaa shantaajilj baigaad l eldev hunsnii tuslamj enee teree jiliin jild avdag biz dee. Ideh yumgui bolood l dahin zugguitej bgaa biz . Ard olon n hoolgui baihad dain hiivel estoi amia horloson bolno biz dee ! Ar taliin baza her sain baina !? uunees l shaltgaalna .
2015-08-22
Зочин:
ENE NEG SANDAL SHIREEND DURTAI TENEG ALUURCHIN HUUHDEES BOLJ DELHIIN DAIN EHLEH VIIDEE
2015-08-21
gg:
Ene 2 daitval delhiin dain ehlene shuu de
2015-08-21
xaxaxa:
alaltsaachee muusain golognvvd vheed tsoorchil bwl sn bn.
2015-08-21
Зочин:
ingej baixaar baildchixad yaadag bna
2015-08-21