Женнифер Лауренс дахин тэргүүллээ

img

 

“Forbes” сэтгүүл өнгөрсөн оны долоодугаар сараас энэ оны долоодугаар сарын хооронд хамгийн их ашиг олсон холливуудын эмэгтэй уран бүтээлчийг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү жагсаалтыг “Өлсгөлөн тоглоом” цувралын од Женнифер Лауренс дахин тэргүүлсэн байна. Тэрбээр нэг жилд 52 сая ам.долларын ашиг олжээ. Лауренс 2013 онд энэхүү жагсаалтыг тэргүүлсэн бол өнгөрсөн жил гуравдугаар байранд орсон юм.

 

Харин хоёрдугаар байранд жүжигчин Скарлет Йоханссон оржээ. Жүжигчин бүсгүй 35.5 сая ам.долларын цэвэр ашиг олсон байна. Инээдмийн жүжигчин Мелисса Маккартни 23 сая ам.долларын ашиг олсноороо гуравдугаар байрт жагссан бол Хятадын уран бүтээлч Бингбинг Фан 21 саяын ашиг орлогоороо тус жагсаалтын дөрөвдүгээр байранд оржээ. Жагсаалтын тав, зургаа, долоодугаар байруудад холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистон, Жулия Робертс, Анжелина Жоли нар ар араасаа жагссан байна. Анистон 16.5 саяыг олсон Жулия 16 сая, Жоли 15 саяын ашигтай ажиллажээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ