Сайдын асуудлаар тохиролцоонд хүрээгүй байна
2015-08-21

 

Засгийн газар 6 сайдын нэрээ  өргөн барихыг хүлээж байна хэмээн УИХ-ын дарга З.Энхболд жиргэсэн байсан. Гэвч одоогийн байдлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайдаар томилох 6 эрхмийн нэрийг УИХ-д өргөн бариагүй байна.

 

АН-ынхан  сайдаар томилох гишүүдийн нэрс дээр тохироонд хүрээгүй гэх яриа Төрийн ордонд тархлаа. АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг нарыг сайдаар томилуулахаар болсон ч Ерөнхий сайд  хамтарч ажиллаж чадахгүйгээ мэдэгдсэн. Тиймээс Ерөнхий сайдыг Засгийн газрын гишүүдээ өөрөө оруулж ирэхийг даалгасан гэх мессэж тархсан. Гэхдээ АН-ынхан Ерөнхий сайдын санал болгосон сайд нарыг мөн л хүлээж аваагүй бололтой.

 

Харин Засгийн газарт хамтрах асуудлыг зөвшилцөх УИХ дахь “Шударга ёс” эвслийн ажлын хэсгийн ахлагч, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр АН-ын дарга З.Энхболдтой дахин  уулзалт хийсэн юм. Уулзалтын дараагаар тэрбээр “Манай эвслийн бүлэг сайдын асуудлыг тохиролцоогүй байна” гэсэн юм. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нарыг  сайдад томилохоор тохиролцсон сурагтай.

 

Ямартай ч өнөөдөртөө багтааж Ерөнхий сайд 6 сайдынхаа нэрийг УИХ-д өргөн барих бололтой.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Medleg chadvargui, turiig samardag nuhduus yaj salya daa. Ter HUN ii zaluus yu hiij bna?
2015-08-22
minii temtsel:
Novshiin luivarchdiig bugdiig ni ger buleer ni buudaj alna! Bidnii zaluu nasiig amidraliig tam bolgoson luivarchdiig haa baigaa gazraas ni olood alna! Amlaj bn.
2015-08-21
Зочин:
Yun Oyunbaatar ve
2015-08-21