Жессика Алба 1.7 тэрбумын ашиг олжээ
2015-08-21

 

Холливуудын нэрт жүжигчин Жессика Алба  өнгөрсөн 2012 оноос уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага авч, өөрийн нэрийн эко хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “The Honest” компаниа байгуулсан билээ. Тус компани дэлхийн 12 оронд салбараа нээж, 100 гаруй төрлийн бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд худалдаалж байна. Тэгвэл тус компани өнгөрсөн оны наймдугаар сараас энэ оны наймдугаар сарын хооронд 1.7 тэрбум ам.долларын ашигтай ажилласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жүжигчин зар сурталчилгаанд мөнгө үрдэггүй бөгөөд өөрөө компанийхаа нүүр царайгаар ажиллаж, олон сая долларыг хэмнэж чаджээ. Тус компани хүүхдийн нэмэлт тэжээл, сүү, сүүн бүтээгдэхүүн, живх, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнээс ихэнх ашгаа олсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
medeegee zuv orchuulaach, 1.7 terbumin ashig bish, niit hurungiin hemjee buguud tuunees 20-iig ni Alba ezemshdeg gej bna shuudee, shal hudlaa yum orchuulaad baih yumaa
2015-08-22
Зочин:
gantshan jild 1 terbum laitai
2015-08-21