Бангкок: Гэмт этгээдтэй андуурч хөтлөгчийг баривчилжээ
2015-08-21

 

Тайландын нийслэл Бангкок хотын төвд байрлах “The Erawan” бунхны дэргэд хүчтэй дэлбэрэлт болж, 22 хүн амиа алдсан билээ. Бунхны дэргэд байршуулсан хяналтын камерын тусламжтай халдлага үйлдсэн гэмт этгээдийн ерөнхий төрхийг гаргаад байгаа. Хяналтын камерт бичигдсэн гэмт этгээд шар өнгийн футболк өмсч, харааны шил зүүсэн байсан юм. Гэмт этгээдийн үс бусад эрэгтэйчүүдийг бодвол арай урт, бурзгар байжээ.

 

Тэгвэл гадаад төрх болон гэмт этгээдтэй адилхан хувцасласан Тайландын нэгэн телевизийн хөтлөгчийг иргэд гэмт хэрэгтэн хэмээн андуурч, барьсан тухай “CNN” агентлаг  мэдээллээ. Хөтлөгч шар өнгийн футболк өмсч, шүдний шил зүүсэн байсан учир баригдсан байна. Түүнийг гарцаар гарах үед хоёр эмэгтэй “Гэмт этгээд энд байна” хэмээн заагаад барьжээ. Эмэгтэйчүүдийг ийнхүү хэлсний дараа замын цагдаа залууг баривчилж, цагдаагийн газар хүлээлгэн өгсөн байна. Хөтлөгчийг хагас цагийн дараа хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан аж. Мөн тус хотын цагдаагийн дарга Сомёот Пүүмпуммуан Бангкокын иргэдийг гэмт этгээдийг баригдах хүртэл түүнтэй адилхан хувцаслахгүй байхыг уриалжээ. Олныг төөрөгдүүлсэн хөтлөгч өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Тайландчуудаас уучлалт гуйж “Намайг уучлаарай. Би зүгээр л хотын иргэдийг сэрэмжтэй байгаа эсэхийг шалгахын тулд гэмт этгээдтэй адилхан хувцасласан” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
duk:
бурзгар гэдгээ бас засаарай
2015-08-22
hehe:
ter shudnii shil zuusen gedgee zasaarai hahahaha
2015-08-21