Ослын улмаас 2 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
2015-08-22

Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гарам буюу олны хэлж заншснаар 61 гарам орчим зам тээврийн ноцтой осол гарсан төлөөр бид өмнө мэдээлсэн билээ.

 

Уг ослыг Нийслэлийн замын цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд хэргийн талаар тодруулахад “СХД-ийн нутаг 52-ын давааны урд замд Энхбулаг амралтын газрын зүүн замд Mitsubishi L-200 маркийн авто машины жолооч Ц нь ЗХ-ний 084 дүгээр ангийн Зил131 маркийн авто машинтай мөргөлдөж 24 настай эрэгтэй М, 26 настай эрэгтэй А нарын 2 хүн нас барж, 21 хүн гэмтсэн” гэлээ.

 

Ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүмүүс бүгд ЗХ- ний 084 дүгээр ангийн ахлагч нар байсан гэнэ. Гэмтсэн хүмүүс бүгд Цэргийн госпитал эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.

 

Энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Machine baridag MONGOL-MALAN-JOLOOCH nariin eeljit hereg.
2015-08-22