Хилариг 20 жил тагнажээ
2015-08-22

 

Жулиа Ассанжийн үүсгэн байгуулсан “Wikileaks” сайт Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг буюу “NSA”-тай холбоотой дахин нэг ноцтой баримтыг дэлгэсэн тухай “www.thedailybeast.com” мэдээллээ. “NSA” агентлаг 20 гаруй жил АНУ-ын тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтонг тагнаж, мөрддөг байжээ. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан” намыг төлөөлөн өрсөлдөх нь тодорхой болоод буюу хатагтай Клинтоны хувийн и-мэйл, гар утас, цахим хуудас зэргийг нь “NSA” агентлаг тагнадаг байжээ.“NSA” нэр дэвшигчийн сонгуулийн компанит ажлын төлөвлөгөө, сонгуулийн амлалт зэрэг нууцын зэрэглэлтэй материал зэргийг нь хакердсан эсэхийг албаныхан шалгаж эхэлжээ. Хэрвээ Хиларигийн сонгуулийн төлөвлөгөө, амлалт зэрэг нь өрсөлдөгч намын гарт орвол тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах нь тодорхой болох юм. Хилари тус агентлагт ямар мэдээлэл алдсанаа нарийн тогтоох хүртлээ хэвлэлд мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

 

Өнгөрсөн гуравдугаар сард Хилари хувийн и-мэйл хаягтаа улсын нууцад хамааралтай мэдээ, материалыг Цагаан ордны зөвшөөрөлгүй илгээж, хадгалж байсан нь тогтоогдсон билээ. Тэрбээр дээрх үйлдлээ “Олон и-мэйл ашиглах хэцүү байсан учир хувийн и-мэйл хаягаа дангаар нь ашиглахаар шийдсэн” гэж тайлбарласан юм.

 

“NSA”-ийн булхайг “Wikileaks” сайт дэлгэсээр байгаа. Тус агентлаг 2006 оноос хойш Японы Засгийн газар, өнөөгийн Ерөнхий сайд Шинзо Абе болон “Mitsubishi” компанийн удирдлагуудыг тагнаж байсныг илчилсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин