Кардашиан ухаан алджээ
2015-08-23

 

Реалити шоуны од Ким Кардашиан өчигдөр 14.00 цагийн орчимд Нью Йоркийн нэгэн эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Кардашиан таван сартай жирэмсэн бөгөөд өчигдөр гэнэт ухаан алдаж унасан байна. Эмч нарын мэдээлснээр “Кардашиан сүүлийн өдрүүдэд биеийн жингээ нэмэхгүйн тулд жимс жимсгэнэ, ногоо болон шим тэжээл багатай хүнсээр хооллосон учир ийнхүү ухаан алдаж унах шалтгаан болсон” гэжээ.

 

Тэрбээр мах болон өөх, тостой хоолноос татгалзаж, байнга ногоо идэх болжээ. Тэрбээр эмнэлэгээс гарсаныхаа дараа твиттертээ “Би зүгээрээ. Ирээдүйд мэндлэх шинэ хүнийхээ төлөө илүү сайн идэж, илүү сайн амрах болно. Хэтэрхий их жин нэмж байгаадаа сэтгэл дундуур байна. Гэхдээ би эрсдлийг даван туулах болно” гэж жиргэжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
DELGERTSETSEG MINI DEE , IIM KHEND CHI KHEREGGUY MEDEE BICHIJI TSAGAA BUU BARAACH DEE
2015-08-23