Бангкок: Сэжиглэгдэж байсан хоёр хүнийг суллажээ
2015-08-23

 

“The Erawan” бунхны дэргэд болсон дэлбэрэлтийг зохион байгуулсан хэмээн хоёр этгээдийг сэжиглэж, цагдаагийнхан өнгөрсөн баасан гаригт Бангкок хотоос баривчилсан билээ. Тэд бунхны ойролцоо байршуулсан хяналтын камерт бичигдсэн бөгөөд дэлбэрэлтийн дараа сураггүй алга болжээ. Цагдаа нар тэднийг халдлагын гол сэжигтэн шар футболктой эртэй холбоотой хэмээн шалгаж, мөрдсөн ч буруугүй болохыг нь тогтоож, өнөөдөр 8.00 цагт сулласан тухай Бангкок хотын цагдаагийн дарга Сомёот Пүүмпуммуан мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Тэрбээр “Баригдсан залуус халдлагын гол сэжигтэн эртэй ойролцоо зогсч байсан нь хяналтын камерт бичигдсэн. Хяналтын камерийн бичлэгийг сайтар шалгасны эцэст тэднийг гэмт этгээд байж болзошгүй хэмээн баривчилсан. 48 цаг үргэлжилсэн мөрдлөгийн явцад тэднийг гэм буруугүй болохыг тогтоосон” гэж хэлжээ.

 

Баригдсан хоёр хүний нэг нь Хятад жуулчин бол нөгөөдөх нь Тайландын иргэн, аяллын хөтөч байсан гэнэ. Өнөөдрийг хүртэл шар футболктой гадаад эрийг хайсаар байгаа бөгөөд гэмт хэрэгтэнтэй холбоотой үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 56 мянган ам.доллар өгөхөө Ерөнхий сайд, генерал Прают Чан-Оча амлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин