Их сургуулийн удирдлагууд МОХ-ын үгэнд орох уу
2015-08-24

МОХ-ноос мэдээлэл хийж, их дээд сургуулийн удирдлагуудад шаардлага хүргүүлж буй мэдэгдсэн. Сургалтын төлбөртэй холбоотой уг шаардлагын хариуг өгөх эцсийн хугацаа маргааш дуусна. Харин их дээд сургуулиуд МОХ-ны үгэнд орж, шаардлагын хариуг өгөхгүй бол дараагийн аргаа хэрэглэхээ дуулгаад буй. Ингэхдээ МОХ-ноос оюутнуудыг жагсаал цуглаанд уриалж бүр цаашлаад хичээл хаялтыг зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байна.

 

МОХ-ын шаардлага:

 

Нэгдүгээрт: 2013-2014, 2014-2015 оны хичээлийн жилд сургалтын болон дотуур байрны төлбөрөө нэмэгдүүлэх замаар хуримтлуулсан хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй болгож суралцагчид, эцэг эхчүүдэд тайлагнах

 

Хоёрдугаарт: Нэг оюутанд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг бодитойгоор тогтоох замаар сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг боловсронгуй болгох

 

Гуравдугаарт: Санхүүгийн ил тод нээлттэй байх зарчмыг баримтлан, оюутан бүр өөрийн сургалтын төлбөрийн зарцуулалттай танилцах, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх

 

Дөрөвдүгээрт: Сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, нэмэгдүүлэх тохиолдолд имфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох

 

Тавдугаарт: Сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын орчныг сайжруулах, хичээлийн болон оюутны дотуур байр, спорт заал засварлах, шинээр ашиглалтанд оруулахтай холбоотой зардлыг оюутны сургалтын төлбөрөөс ангид эх үүсвэрээр шийдвэрлэх хатуу журам тогтоох зэрэг болно.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МОХ ийг татан буулгах ёстой. Аюутнуудын эрх ашгийг хамгаалах ажил юу ч хийхгүй ЗҮГЭЭР Л ХЭРҮҮЛ УРУУЛ ХИЙЖ, ЗАЛУУЧУУДЫН БУРУУ ЗАМ РУУ ХӨТЛӨЖ, ХҮМҮҮСИЙГ ХООРОНД НЬ ТЭРСЭЛДҮҮЛЖ БАЙНА. иХ СУРГУУЛИУДЫГ ХЯНАДАГ, УДИРДДАГ, ХАРИУЦЛАГА ТООЦДОГ бсшуяАМ БАЙХАД ЭНЭ ХЭДЭН БАНДИ ЯРШИГ Л БАЙНА. тА НАР ӨНӨӨДРӨӨС ӨӨР ӨӨРСДИЙНХӨӨ АЖЛЫГ ХИЙЖ,БУСДЫН АЖИЛД СААД БОЛОХОО БОЛЬ. 1
2015-08-24