Нүүрс үнэгүйдэж эхлэв үү?
2015-08-24

 

“Эрэлт буурсны улмаас нүүрсний үнэ сүүлийн 12 жилийн хамгийн доод төвшинд хүрлээ” хэмээн “Ройтерс” мэдээлэв. Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Энэтхэг, Хятадын худалдан авалт багассан нь түүхий эдийн үнийг ийн унагажээ. Өнөөдрийн байдлаар Сингапурын зах зээл дээр нэг тонн нүүрсний үнэ 52.85 ам.долларт хүрсэн нь 2003 оны арваннэгдүгээр сараас хойшх хамгийн бага үзүүлэлт юм. Мөн нийлүүлэлтийн гэрээ хэлцэл дөнгөж 75 хувьтай байгаа нь 2008 оноос хойшх хамгийн бага дүн ажээ. Үүний 60-аас илүү хувь нь 2011 онд болсон Фукушимагийн цөмийн цахилгаан станцын дэлбэрэлттэй холбоотой.

 

Нүүрсний үнийн уналт нь энэ зах зээлийн томоохон нийлүүлэгч болох “Би эйч пи биллитон”, “Рио тинто”, “Гленкор” зэрэг компанийн хувьцааны ханшийг унахад хүргэж байна. Австрали зэрэг нүүрс экспортлогч улсуудын хувьд ч байдал хүндхэн болоод байна.

 

“Энэтхэгийн эрчим хүчний нүүрсний импорт буурч байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойшх ихээр саарч байна” хэмээн шинжээчид ярьж байна.

 

Тэгвэл Хятадын Засгийн газрын төмрийн үйлдвэрлэлийн томоохон шинжээчид “Рио тинто”-гоос авах гангийн нийлүүлэлт буурч болзошгүй талаар мэдээллээ. 2030 он хүртэл урд хөрш нэг тэрбум тонн боловсруулаагүй ган авна гэсэн тооцоотой байсан юм. Гэвч дэд бүтцийн төслүүд эдийн засгийн байдлаас шалтгаалан буурахаар байгаа нь энэхүү нийлүүлэлтэд нөлөөлөхөөр байна. Австралийн төмрийн хүдэр, гангийн томоохон үйлдвэрлэгч “Рио тинто”-гийн зүгээс хөрөнгө оруулагчдад хүргэсэн мэдээлэлдээ “2030 он гэхэд гангийн гарц нэг тэрбум тоннд хүрэхээр байна” гэжээ.

 

 

Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХУЖАА НАРЫН ХИЙЖ БАЙГАА ЯВУУЛАГ ТАВАН ТОЛГОЙГ АВАХ ГЭСЭН САНААРХАЛ
2015-08-25
Зочин:
tavan tolgoig huviin kompanid shiljuulvel iluu ashigtai huviin hevshlee demjsen zuv alham bolno
2015-08-24
Батэрдэнэ:
Мэдэхгүй юмаа орчуулахаар ийм тэнэг хүнд өгөөжгүй орчуулга гарч байгаа юм даа. Рио Тинто төмрийн хүдэр, баяжмал нийлүүлдэг болохоос хэзээ ч ган нийлүүлж байгаагүй. Боловсруулаагүй ган гэж хорвоо дээр байдаггүй юм.
2015-08-24