Г.Болдбаатар хэсгээ тэргүүллээ
2015-08-24

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Астана хотын Алау ордонд үргэлжилж байна.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар хэсгээ тэргүүллээ. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдааныг Бразилийн бөх Филипе Китадайтай хийж, өрсөлдөгчөө ялав.

 

Манай бөх  хагас шигшээд Казахстаны Рустав Ибраевтай барилдах юм.

Shuud.mn
Сонин хачин
Дашка-29:
Амжилт хүсье !
2015-08-24