Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар тэмцээнийг өндөрлүүлэв
2015-08-24

Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг Астана-2015 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойрогт өрсөлдөгч Японы тамирчин Харуна Асамид торгуулиар ялагдав. 

 

Тэрбээр энэ тамирчинтай 2013 онд ДАШТ-ий алтан медалийн төлөө барилдаж, манай бөх ялж байсан билээ.

 

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд шигшээ наймд үлдэхийн төлөө  Өмнөд Солонгосын Ким Вон Жинтой учраа тааран барилдсан Ц.Цогтбаатар ялагдал хүлээлээ. Хоёр бөх маш хүнд барилдаан хийж, цаг сунган барилдаж солонгосын бөх манай тамирчныг ялав.

 

Ийнхүү дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар дэлхийн аваргын тэмцээнийг өндөрлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Sain bsaan. Okey amjilt
2015-08-24
БББ:
САЙН БАЙСАН 2 УЛАА 2016 ОН ГЭЖ БИЙ
2015-08-24
Зочин:
Zugeeree yalagdah neg odor bhad yalah olon odor bna.tsogtbaatar uneheer sain daichin bna lee
2015-08-24