Г.Болдбаатар V байрт шалгарчээ
2015-08-25

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотын Алау ордонд өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдөр манай гурван бөх татамид гарснаас 60 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин Г.Болдбаатар шагналт V байрт шалгарав,

 

Тэрбээр хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ким Вон Жинтэй барилдаж, юүко үнэлгээ алдсанаар хожигдсон байна.

 

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан манай залуу жүдоч Ц.Цогтбаатар Швейцарийн жүдоч Людовик Чаммартин, Чехийн Павел Петриков нарыгт ялсан ч Солонгосын бөх Ким Вон Жинд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Шие Шишиг цэвэр ялсан ч Японы Харуна Асамид торгуулиар хожигдсон.

 

Эрэгтэй 60 кг-ын жинд 60 бөх барилдсанаас Казахстаны Елдос Сметов дэлхийн аварга болж, мөнгөн медалитйн мөн улсын бөх Рустав Ибраев өөрйин дэвжээн дээрээ хүртлээ. Хүрэл медалийн тавцанд солонгосын Ким Вон Жин,  Японы Тори Шишиме нар зогсож, удаах байрыг манай бөх эзэлсэн.

 

Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Аргентины Паула Парето аваргалж, Японы Харуна Асами мөнгөн медаль хүртэж, солонгосын Жонг Бо Кионг, Японы Ами Кондо нар хүрэл зүүлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ulsiin hool unegui tsusalchaad mash muu bnda.sai beld setgel zui mash muu haragdanalee.
2015-08-25
Зочин:
Шинэ мэх сурахгүй бол гадаадууд судалчихсан байна ш дээ. Угаасаа их ядарсан, амьсгаадсан харагдсан.
2015-08-25
Зочин:
muu l bn da
2015-08-25