Монголын залуучуудын өдөр
2015-08-25

Өнөөдөр Монголын залуучуудын өдөр тохиож байна. Тэртээ 94 жилийн өмнө Монголын залуучуудын хөдөлгөөн үүсч, үгээ хэлэх эрх чөлөө, дуу хоолойгоо нийлүүлэн албан ёсоор нэгдэж байжээ.

 

Энэхүү өдрийг тэмдэглэж байхаар Монгол Улсын Засгийн газар анх 1997 онд тогтоол гаргаснаар жил бүр наймдугаар сарын 25-нд залуучуудын өдрийг тэмдэглэх болсон байна.

 

Энэ өдрийг тохиолдуулан Монголын Залуучуудын холбооноос "Амьдралын тус" хөдөлмөрийн яармаг, "Бидний бэлэглэсэн цус бусдын алтан амины төлөө зориулагдана" цус бэлэглэх үйл ажиллагааг өөрийн байрандаа зохион байгуулах юм байна.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин