Ч.Мөнгөндалайн аялал амжилттай үргэлжилж байна
2015-08-25

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнгөрөгч долдугаар сарын 09-ний өдөр гарсан билээ.

 

Тэрбээр өчигдрийн байдлаар 2000 км замыг туулж, Дорнод аймагт хүрээд байгаагаа дуулгажээ. Түүнийг очсон газар бүрт нь МЗХ– ны салбар, аймгийн залуучуудын холбоодын төлөөлөгчид угтахаас үдэх хүртэлх ажлыг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн замд тааралдсан айл, хоолны газар, зочид буудлууд Монгол хүний зочломтгой зангаар түүнд үйлчилж, дугуйчин Ч.Мөнгөндалайн аялал амжилттай үргэлжилж байна.
 

Тэрбээр хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хэдий ч хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чин үнэнч зориг, хүсэл эрмэлзлэл байхад ямар ч зүйлийг хийж болдог гэдгийг батлан харуулсан билээ.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yostoi mundag zaluu shuu. Busdad tuslana bas ooriinhoo hiij baigaa uildleere hogjliin berhsheeltei irged bolon busdad ajillaj amidrah uram zorig ogdog baharhmaar zaluu. Amjilt husie. Mglchuud mini ene hund uram hairlaarai. Bi tanidag hun ni bish ch FB ees harsan yum.
2015-08-25