Катарын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2015-08-25

Гэрэл зургийг "Монгол Улсын Батлан хамгаалах яам" хуудаснаас ашиглав.

Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

 

Тэрбээр айлчлалынхаа эхэнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой уулзаж, ажил хэргийн яриа өрнүүлжээ. Мөн Монгол Улсад хийх айлчлалын үеэр Монголын Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Гадаад хэргийн сайдтай уулзахаар төлөвлөсөн байна. 

 

Түүнчлэн Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид очиж өөрийн цэргүүдтэйгээ уулзах аж. Энэ ангид Монгол, Катар хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургууль болж байгаа юм.

 

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин