Мэргэжлийн боловсролын салбарынхан чуулж байна
2015-8-25

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Мэргэжлийн  боловсрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтны IX бага хурал” болж байна. Бага хуралд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Хөдөлмөрийн яамны дэд сайд Ж.Батхуяг, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн захирал М.Лхагважав, Ажил олгогч эздийн нэгдийн холбооны тэргүүн А.Ганбаатар, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбэх болон 70 гаруй МСҮТ-ийн багш удирдах ажилтнууд оролцож байна.

 

Энэхүү бага хурлын ерөнхий зохион байгуулагчаар Хөдөлмөрийн яам ажиллаж байгаа бол дэмжигчээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Европын Холбооны МБС-ыг дэмжих төсөл-1, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан МБС төсөл, Щвейцарийн хөгжлийн агентлагийн Баруун бүсийн МБС төсөл, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Техник, мэргэжлийн боловсрол сургалтын хөгжлийн ассоциаци, Сэлэнгэ аймаг дахь МСҮТ ажиллаж байна.

 

Монгол Улсад төрийн болон хувийн хэвшлийн 80 гаруй мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулдгаас 52 нь төрийн өмчийн сургууль бөгөөд тэдгээрээс 37 нь Хөдөлмөрийн яаманд харьяалагддаг аж. Хоёр өдөр үргэлжлэхбаг хуралд салбарын 420 гаруй хүн оролцож байгаа ба “Чадвартай баг, чанартай сургалт, чадамжтай суралцагч” уриан дор салбарын бодлого үйл ажиллагаа, ойрын жилийн зорилтууд, хөгжлийн стратегийг тодорхойлох юм байна.

 

 

Сүүлийн үед дээд боловсролын дипломтноос ур чадвартай мэргэжлийн ажилчдыг илүүд үзэх болсон. Тэр ч утгаараа цахилгаанчин, токарь, гагнуур, мужаан, засал чимэглэлчин зэрэг техникийн нарийн мэргэжлүүд байнга эрэлттэй, ажлын байрны захиалга өндөртэйд тооцогдож байгаа. Мөн ур чадвартай үсчин, тогооч, оёдолчдын цалин хөлс  өндөр байдгийг хөдөлмөрийн зах зээл судлаачид онцолдог.

 

Тиймээс чуулганы үеэр Монгол Улсын хөгжилд мэргэжлийн боловсрол эзэмшсэн боловсон хүчин чухал үүрэгтэй. Өндөр боловсрол эзэмшсэн мэрэгжилтэн бэлтэгхийн тулд салбараа мэддэг мэргэшсэн удирдлагуудыг солихгүй байх хэрэгтэй. Мэрэгжлийн боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах. Мэргэшсэн багш, удирдлагуудыг улс төрийн томилгоогоор өөрчилдөггүй болох хэрэгтэй.
 

Мөн мэргэжлийн боловсрол эзэмшсэн ч ажлын байранд гарахдаа хэр бэлтгэгдэж байгааг, хэрхэн бэлдэх ёстойг ярилцаж байна.  Өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нь дотоодын болон гадаадын ажил олгогчийн шаардлагад нийцэж байж ажлын байртай болно. Иймд салбарын яамнаас болон орон нутгийн удирдлагаас МСҮТ-ийн нэр хүндийг өсгөх ажлууд хиймээр байна. Учир нь хөдөлмөрийн зах зээлд их дээд сургууль төгссөн боловсон хүчин хангалттай бий. Хөдөлмөрийн зах зээлд өндөр мэргэжилтэй суралцагч ажлын байрны шаардлага хангаж чадна гэдгийг таниулах ажлыг зохион байгуулах нь чухал байна хэмээн оролцогчид онцолж байна.  

 

Сонирхуулахад, 2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээгээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон политехник коллежид 15 салбар, 162 мэргэжлээр 45 гаруй мянган хүүхэд залуусыг сургаж мэргэжил эзэмшүүлэх юм. Тэдэнд мэргэжлийн ур чадвар олгож, мэдлэг эзэмшүүлэх үйлст 3000 гаруй багш, ажилчид оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллах ажээ.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
zochin:
saihan medee bichjee,gehdee zasag dargiin neriig buruu bichsen baina.Burenbat um shuu
2015-08-25