Селин Дион: Миний зүрх хагацалд бэлэн биш байна
2015-08-25

Дуучин Селин Дион өнгөрсөн амралтын өдөр Америкийн “OK” сэтгүүлд гэр бүл, уран бүтээлийнхээ талаар ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа.

 

-Үнэн зөв мэдээлэл хүргэхийн тулд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн. Сүүлийн үед гэр бүлийг минь тойрсон олон мэдээлэл цацагдаж байна. Эдгээр бүх мэдээлэл үнэн бодитой биш. Амнаас ам дамжсан худал мэдээ, мэдээлэл гэр бүлийг минь уйтгар гунигт автуулж байна. Би гэр бүлээ хамгаалахын тулд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн. Мөн үнэн зөв мэдээлэл өгөхийг хүссэн юм.

 

-Таны нөхөр Рене Анжелилийн бие өдрөөс өдөрт муудаж байгаа гэх мэдээлэл цацагдах боллоо. Зарим хэвлэл нас барсан ч гэх мэдээллийг уншигчдад хүргэж байна?

 

-Азаар нөхөр минь эрүүл байгаа. Өвчин гэх хар сүүдэр нэг л өдөр гэрт минь хэлэлгүй ороод ирсэн. Мөнгө байлаа гээд амь нас, залуу насыг худалдан авч чадахгүй гэдгийг сүүлийн жилүүдэд их л сайн ойлгож байна. Үнэхээр гашуун, аймар өдрүүд үргэлжилж байна. Миний зүрх уйтгар гунигт автаж, хайр, аз жаргалын тухай дуулахаас ч айж байна. Би тайзан дээр хайрын тухай дуулсан ч хайртай залуу минь өвчинд шаналаад хэвтэх юм. Би аз жаргалын тухай дуулсан ч хүүхдүүдийн минь харц уйтгар гунигт автсан байх юм. Бүх зүйл харшилж байна. Бүх зүйл утгагүй байна. 2010 он. Энэ онд нөхрийн минь бие эрс муудаж, сүүлийн таван жил намайг болон хүүхдүүддээ баярлуулахаас илүү биеийн байдал нь биднийг уйтгар гунигт автуулах боллоо. Эрч хүчтэй Рене өдрөөс өдөрт үгүй болсоор байна.

 

-Биеийн байдал нь тийм муу байгаа юм уу?

 

-Рене гэр бүлийнхээ төлөө инээж байгаа. Эр нөхөр минь л хажууд минь байвал би бүхнээс татгалзаж чадна. Хорвоогийн жамаар бид салах ч гэсэн тэр өдрийг хүртэл би Ренег өөрөөсөө явуулахыг хүсэхгүй байна.

 

 

-Та твиттертээ нөхрийнхөө сүүлчийн хүслийн талаар жиргэсэн байсан. Энэ ямар утгатай юм бэ?

 

-Рене амьсгал хураах үедээ миний гарыг дэрлэхийг хүссэн. Хорвоогоос явах өдрөө надаар диваажингийн хаалгаа онгойлгуулахыг хүссэн. Би нөхрийнхөө хүслийг заавал биелүүлнэ.

 

-Бүх хүнд хагацал ирдэг?

 

-Нөхрөөсөө хагацахыг хүсэхгүй байна. Миний зүрх хагацалд бэлэн биш байна.

 

-Бурхан минь, таны яриаг сонсохоор Ренегийн биеийн байдал үнэхээр муу байгаа гэх бодол төрөх юм. Таныг өөрөөсөө олон насаар ах хүнтэй суухад зөндөө хүн дургүйцэж байхыг харсан бас сонссон. Гэхдээ та олон насаар ах хүний хүүхдийг төрүүлэхдээ, гараас нь атгаад явах үедээ тайзан дээр дуулахаасаа илүү үзэсгэлэнтэй, жаргалтай харагдаж байсан. Ренегийн ямар зан чанар таныг соронз мэт татав?

 

-Эмэгтэйчүүд ямар эрчүүдийг хүсдэг гээч. Эмэгтэйчүүд жинхэнэ эр хүнийг энэ амьдралынхаа турш хайдаг бас мөрөөддөг. Би азтай нэгэн. Бусдын насаараа хайсан тэр эр хүнийг тийм ч удаан хүлээхгүйгээр олсондоо баярладаг. Рене эмэгтэй хүнийг хэрхэн хайрлахаа мэддэг ухаалаг нэгэн. Бидний дурлалд нас ямар ч хамаагүй. Бидний насны зөрүү олон байлаа гээд бидний хайр дутуу, хагас байгаагүй. Намайг хүмүүс тайзан дээр л үзэсгэлэнтэй харагддаг гэдэг. Үнэнийг хэлэхэд, нөхөр минь “Чи дуулахаа боль” гэж хэлбэл би хэнээс ч асуухгүйгээр дуулахаа болино. Рене л намайг дуулах эс дуулахыг шийдэх ганц хүн. Би Ренегээс өөр хүний үгэнд орохгүй.

 

-Та нөхрийнхөө хүсэлтээр өнгөрсөн оны сүүлээр урлагтаа эргэн ирсэн?

 

-Тиймээ. Рене над руу дулаахан харцаар хараад “Хонгор минь чи дуулах үедээ намайг ухаан самууруулдаг. Миний төлөө зорилго, мөрөөдлөө орхих хэрэггүй” гэсэн. Үнэнийг хэлэхэд дуулах миний мэргэжил. Харин миний зорилго, мөрөөдөл бол Ренег эрүүл саруул байлгах. Гэхдээ би Ренегийн зөвлөгөөний дагуу урлагтаа эргэн ирсэн ч нөхрийнхөө дэргэд байхыг илүү хүсч Лас Вегас дахь жилийн тоглолтоо өндөрлүүлж чадаагүй.

 

-Рене та хоёр гурван хүүхэдтэй. Хүүхдүүд минь аавынхаа биеийн байдлын улмаас сэтгэл зүйн гутралд орж байгаа гэх мэдээллийг сонссон?

 

-Чарльз миний сэтгэлийг их зовоож байгаа. Тэрбээр аавынхаа дэргэдээс алхам ч холдохгүй. Рене хоол идвэл хоол иднэ. Идэхгүй бол идэхгүй. Чарльзийн энэхүү үйлдэл ихрүүдэд сөрөг нөлөө үзүүлэх болсон. Би хүүтэйгээ олон ч удаа ярилцсан ч Чарльзийн аавыгаа хайрлах сэтгэлийг хориглож чадаагүй.

 

 

-Нелсон, Эдди нар сайн байгаа биз дээ?

 

-Тиймээ сайн байгаа. Тэд балчир байгаа учир аавынхаа эрүүл мэндэд тийм ч их санаа зовохгүй байгаа мэт харагдав ч бяцхан зүрх нь айж байгаа нь андашгүй. Тэдний хүчээр Рене жаргалтай байгаа.

 

-Таны хайрын түүхийг уншиж байсан. 1980 онд таныг 12 настай байхад Рене 38 настай байсан гэсэн?

 

-Би тэр өдрийг их сайн санадаг. Учир нь бид хоёр анх удаагаа уулзсан өдөр. Зул сар болохоос долоо хоногийн өмнө. Ээж минь нүдэнд дулаахан нэг эрэгтэйг дагуулж орж ирээд “Түүнийг Рене гэдэг. Чиний дуунууд их таалагддаг гэсэн. Чамтай хамтран ажиллахыг хүсч байгаа. Чи энэ залууг хамтрагчаа болгох уу” гэж хэлсэн. Ренегийн дулаахан инээмсэглэл тэр өдрөөс хойш мартагдахаа больж, миний ирээдүйн зорилго түүний гэргий болох болсон. Би хайрын дуу дуулах бүртээ Ренегийн зөөлөн инээмсэглэлийг санадаг. Одоо хүртэл. Би анхны хайртайгаа гэрлэсэн азтай нэгэн. Бид нэг нэгэндээ ухаангүй дурлаж, 1991 онд сүй тавьж, 1993 онд хуримаа хийсэн.

 

-1999 онд Рене хоолойны хорт хавдартай болсон нь тогтоогдсон?

 

-Энэхүү хорт хавдар нөхрийг минь бүхэлд нь залгисан. 2008 оноос биеийн байдал нь эрс муудах болсон. Нөхрөө асрахаас өөр зүйл надад бодогдоогүй учир би урлагаа орхисон. Олон сайн дуучин байна. Тэдний дуу хоолой ч гэсэн үнэ цэнэтэй. Харин миний хувьд хүүхдүүдийнхээ аавыг авч үлдэх нь хамгийн чухал зүйл болсон. Сүүлийн жилүүдэд дуучин биш асрагчийн хувиар амьдарч байна.

 

-Асрагч гэсэн үү?

 

-Тиймээ. Нөхрөө асрах, хамгаалах ажилд өөрөөсөө өөр хүнд итгэдэггүй. Нөхрөөсөө хагацахыг хүсэхгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bat:
saihan duuchin
2018-11-27
Зочин:
Үнэхээр ухаалаг агуу бүсгүй байна.
2015-08-26
зочин:
Сайхан эмэгтэй шүү. Бурхан хүсэлийг нь биелүүлэх болтугай
2015-08-26
hi:
aguu haiir Burhan ta narig iweeg nigvvsel dvvren baig
2015-08-25
hi:
aguu haiir Burhan ta narig iweeg nigvvsel dvvren baig
2015-08-25
hi:
aguu haiir Burhan ta narig iweeg nigvvsel dvvren baig
2015-08-25
Зочин:
Өвчин гэх хар сүүдэр нэг л өдөр гэрт минь хэлэлгүй ороод ирсэн. Мөнгө байлаа гээд амь нас, залуу насыг худалдан авч чадахгүй гэдгийг сүүлийн жилүүдэд их л сайн ойлгож байна. Үнэхээр гашуун, аймар өдрүүд үргэлжилж байна. Миний зүрх уйтгар гунигт автаж, хайр, аз жаргалын тухай дуулахаас ч айж байна. Би тайзан дээр хайрын тухай дуулсан ч хайртай залуу минь өвчинд шаналаад хэвтэх юм. Би аз жаргалын тухай дуулсан ч хүүхдүүдийн минь харц уйтгар гунигт автсан байх юм. Бүх зүйл харшилж байна. Бүх зүйл утгагүй байна. 2010 он. Энэ онд нөхрийн минь бие эрс муудаж, сүүлийн таван жил намайг болон хүүхдүүддээ баярлуулахаас илүү биеийн байдал нь биднийг уйтгар гунигт автуулах боллоо. Эрч хүчтэй Рене өдрөөс өдөрт үгүй болсоор байна.
2015-08-25
Зочин:
Өвчин гэх хар сүүдэр нэг л өдөр гэрт минь хэлэлгүй ороод ирсэн. Мөнгө байлаа гээд амь нас, залуу насыг худалдан авч чадахгүй гэдгийг сүүлийн жилүүдэд их л сайн ойлгож байна. Үнэхээр гашуун, аймар өдрүүд үргэлжилж байна. Миний зүрх уйтгар гунигт автаж, хайр, аз жаргалын тухай дуулахаас ч айж байна. Би тайзан дээр хайрын тухай дуулсан ч хайртай залуу минь өвчинд шаналаад хэвтэх юм. Би аз жаргалын тухай дуулсан ч хүүхдүүдийн минь харц уйтгар гунигт автсан байх юм. Бүх зүйл харшилж байна. Бүх зүйл утгагүй байна. 2010 он. Энэ онд нөхрийн минь бие эрс муудаж, сүүлийн таван жил намайг болон хүүхдүүддээ баярлуулахаас илүү биеийн байдал нь биднийг уйтгар гунигт автуулах боллоо. Эрч хүчтэй Рене өдрөөс өдөрт үгүй болсоор байна.
2015-08-25
Зочин:
Би азтай нэгэн. Бусдын насаараа хайсан тэр эр хүнийг тийм ч удаан хүлээхгүйгээр олсондоо баярладаг. Рене эмэгтэй хүнийг хэрхэн хайрлахаа мэддэг ухаалаг нэгэн. Бидний дурлалд нас ямар ч хамаагүй. Бидний насны зөрүү олон байлаа гээд бидний хайр дутуу, хагас байгаагүй.
2015-08-25
bat:
saihan duuchin