Ерөнхийлөгч тэмцэлд турхирч байгаад харамсч байна
2015-08-25

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус эвслийн  бүлгийн дарга Н.Батцэрэг:

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч  прокурорын байгууллагын 85 жилийн ойд оролцож үг хэлсэн. Тэрбээр Өршөөлийн хуультай холбоотойгоор олон нийтэд тодорхой мэдээлэл хүргэсэн байдаг. Манай эвслийн бүлгийн хуульч гишүүд Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд бодлогын анализ хийсэн. Төрийн тэргүүн ард түмэндээ хандаад үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ энэ удаад хэлсэн үг нь Төрийн тэргүүн хүний хэлэх үг мөн үү. Төрийн тэргүүнээс очиж байгаа мессэж эв нэгдлийг хадгалсан, Үндсэн хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд байж чадах уу. Нийгэмд хүлээлт үүсгэсэн Өршөөлийн хуульд хориг тавьж байгаа нь бодлогын хувьд, хуульзүйн талаасаа ч зөв эсэхэд манайхан анализ хийж ажиллалаа. Өршөөлийн хууль батлагдсанаас хойш олон нийт талцах байдалтай байна. Төрөөс үеийн үед Өршөөлийн хуулийг баталж ирсэн байдаг. Ардчилсан нийгэм, улс төрийн өөрчлөлтийг сүүлийн 25 жилийн хугацаанд ч 6 удаа Өршөөлийн хууль гаргасан. Алдсан, эндсэн хүмүүсийг дахин амьдралд хөл тавих, амьдралаа шинээр эхлэх, буруугаа ойлгох, ухамсарлах бололцоог олгосон байдаг. Энэ удаа ч мөн анхны ардчилсан сонгууль явагдсаны 25 жилийн ойн жил Монголын төр Өршөөлийн хууль баталсан. Өршөөлийн хуулийг гэнэт батлаагүй. Сүүлийн 2-3 жил гишүүд, Засгийн газар мөн санаачилж, ярилцаж байж баталсан хууль. Үүнтэй холбоотой бид мэдэгдэл гаргалаа гэсэн юм. 

 

“Шударга ёс” эвслийн бүлэг мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн хуульд тавьсан хориг, прокурорын байгууллагын баярын хурал дээр хэлсэн үгтэй танилцлаа.

 

“МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” нь 2012 оны сонгуульд оролцохдоо “Намын харьяаллаар нь иргэдээ ялгаварлан гадуурхах, хяхан хавчих, улс төрийн өрсөлдөгчдийг хилс хэрэгт холбогдуулах зэргээр хүний эрх, эрх чөлөөг нь зөрчихгүй байх нөхцөлийг бий болгоно. Иргэний болон захиргааны хариуцлага ногдуулж болох хэрэгт эрүүгийн ял оноож залуучуудыг олноор нь гэмт хэрэгтэн болгох аюултай хандлагыг нэн даруй өөрчилнө” гэж  амласан билээ.

 

Монгол Улсын эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгчийн зүгээс намын харьяалал болон бусад байдлаар хяхан хавчиж, улс төрийн өрсөлдөгчөө хилс хэрэгт холбогдуулах, хэрвээ хууль бус үүрэг даалгаврыг нь биелүүлэх тохиолдолд цалин, хангамжийг нэмэх тухай туйлын тодорхой үүрэг чиглэлийг Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны 85 жилийн ойн баярын хуралд оролцохдоо өгчээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч нь төр засгийг иргэдтэй нь, УИХ-ыг Засгийн газартай нь, улс төрийн нам, бүлгүүдийг өөр хооронд нь зөрчилдүүлэн, улс төр, эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг улам гааруулж, улмаар гарах гарцгүй хямрал, талцал тэмцэлд турхирч байгаад гүнээ харамсаж байна.

 

Үүнийг 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч түрэн хууль бусаар баривчилж ял шийтгэл тулган оноож, зарим иргэдийг УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө хилсээр баривчилж  байсан улс төрийн хэлмэгдүүлэлтийг үргэлжлүүлэх заналхийлэл гэж үзэж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх болох уучлал үзүүлэх, улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах зэрэг шийдвэрт УИХ оролцдоггүй. Монгол Улсын Үндсэн Хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14-т “өршөөл үзүүлэх шийдвэр гаргах” нь УИХ-ын онцгой бүрэн эрх гэж заасан байдаг. Өршөөл үзүүлэх тухай шийдвэрт хориг тавих нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын төрт ёсны түүхэнд гарч байгаагүй үзэгдэл юм.

 

Өршөөлийн хуульд хэсэгчлэн буюу 4.1, 7 дугаар зүйлүүдэд хэсэгчлэн хориг тавьсан мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн боловч үнэн хэрэгтээ уг хоригийг хүлээж авсан тохиолдолд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүн, хүүхэд, эмэгтэйчүүд, санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэж хөнгөн, хүндэвтэр ял шийтгэл хүлээсэн бүх хүн өршөөлд хамрагдахгүй юм.

 

Хэнийг ч өршөөлд хамруулахгүйгээр бүхэлд нь хориг тавьсан нь хүнлэг энэрэнгүй байх зарчмын эсрэг, монгол ёс заншил, төрт ёсны уламжлалд нийцэхгүй бөгөөд, төрийн өршөөл энэрлийг хүсэн хүлээж байсан олон хүн, тэдний гэр бүл, үр хүүхдэд нь хүндээр тусна гэдгийг цохон тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх Эрүүгийн хуулийн үндсэн зарчмаас ухарч, өршөөлд хамрагдсан хүний эрх зүйн байдлыг дордуулж, хуулийн нэмэлт өөрчлөлт хийх замаар өршөөлийн хуулиас эргүүлэн хасах нь хойшид тооцож боломгүй үр дагаварт хүргэх болно. 

 

Илт улс төрийн зорилготой, Үндсэн Хууль болон  Эрүүгийн хуулийн зарчмыг зөрчиж УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан хоригийг хүлээж авах ямар ч үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mergejluun bus
2015-08-25
Зочин:
shudarga bus
2015-08-25
irgen:
ene uwgun odoo yu gej bnaa oilgosongvi
2015-08-25
irgen:
ene uwgun odoo yu gej bnaa oilgosongvi
2015-08-25
cansar:
ingej abilgaliig xamgaalj baigaa gisnuudiig xaraxaar unexeer durgui xurex um, eronxiilogcn masn zob alxam hiisen gej bodoj baigaa, snudarga es gesen nertei ene xamgiin snudarga bus noxduud odoo bolimoor um aa, alban tusnaaliin surag sonscnixood baij baigaagii ni, ta nar ardcnililiig abilgalaar soliloo
2015-08-25
Зочин:
идэж идэчихээд өршөөгдөөд байх санаатай юм байна.
2015-08-25
ядаргаатай алмасууд вэ:
ингэж хөл толгойгүй талцаж тэмцэж байхаар өршөөвөл нэг мөсөн өршөөгөөд идэж уусан гарууд хууль бусаар олсон хөрөнгийнхөө 60 хувийг улсад буцааж төлөх хэрэгтэй 40 хувиа өөрөө ав бас өсгөх гэж хүч хөдөлмөр орсон биз тэгээд цаашаа нэг зүгт хараад улс эх орноо аваад явж болохгүй л юм байх даа эсвэл үзсэн шиг үзээд байлдсан шиг байлдая л даа хэн хүчтэй нь амьдрах юм бол нэг үхэхээс хоёр үхэхгүй биз дээ
2015-08-25
Зочин:
Батцэрэг гуай та ичихэд яана аа.Улс төрч гээд байгаа нэгэн цагт та Ардчилсан намд цохиж явсанаа мэдэж байна уу.
2015-08-25
Н:
Хахаха тэгээд авлигал авч улсын мөнгө идсэн хүмүүсийг эвий минь сайн байна гээд толгойг нь илээд явуул гэсэн үг юм уу? Эсвэл та бас идэлцэж уулцсан юм уу?
2015-08-25