Урмыг нь хугалж ууцан дээр нь гишгэх юм
2015-08-25

Зургаан сайдыг тодруулах болон Ерөнхийлөгчийн хоригийг шийдэх асуудал намраа даахаар боллоо. Ээлжит бус чуулган л дахин зарлагдахгүй болж Ч.Сайханбилэг Ерөнхий сайд өөртөө 40-өөд хоногийн зай гаргаж авлаа. Алтан намрын өрөм тосыг авдаг ид ажлын цагаар дарга сайдын томилгоо ярьсаар ажил хийсэнгүй өнгөрсөн гэх хар шүүмжлэлээс түр мултарлаа. Талуудын дунд бөмбөг болж суугаа тэрбээр асуудлыг дахин нэг базаж харах боломж гаргаж авсан байх.

 

Өөрөө мэдээд танхимын сайдаа ч өргөн барьж чадахгүй байгаа нь түүнийг тун сул дорой харагдуулах болоод байна. Өнөөдрийн Ерөнхий сайд байх нэг хэрэг. Харин шийдвэр гаргаж чадахгүй бол хэн ч биш болж ирнэ. Өнгөрсөн хугацаанд улс төрд лидерийн орон зайд хүлээн зөвшөөрөгдөх эсэхээ харуулах гэсэн Ч.Сайханбилэгийн “зүтгэл” явсаар сайдын суудлын төлөөх намрын зодооныг намжааснаар завсарлага авлаа. Их хурлын дарга өнөөдөр түүнийг шийдэх ёстой гэсэн албан тоотоор шахлаа.

Уул нь бол Ерөнхий сайд ирэх аравдугаар сар намрын чуулган хүртэлх зайд дараагийн маневраа хэрхэн хийхээ шийдэх цаг хожсон байх.

 

Энэ чигээрээ зүтгээд зургаан сайд дээр хэн нэгийг нь хэтэрхий гомдоовол өөрийг нь огцруулчих амархан гэдгийг хөндлөнгийн бид ч мэдэрч байна. Өршөөлийн хуулийн хориг хэрхэх, сөрөг хүчний тоглолт ямар байх дараа дараагийн үйл явцаас хамаарч Н.Энхбаяр гэдэг хүн ямар ч авир гаргаж хаашаа ч салхилж мэднэ. М.Энхсайхантайгаа элэгдэлцээд эвслээ задалж засгаас гарчихад л танхим нь ганхаад ирнэ. Г.Уянга нарын нээлтийг нь хийсэн гарын үсэг цуглуулах аян ч хаалтаа хийгээгүй л байгаа. Сайдаас мултарсан хэд гомдсондоо энэ аянд нэгдвэл бас хэцүү. Бүр шившигтэйгээр огцрох болно. Энэ бүх төвөг бэрхшээл хяслын гогцоо нь эрх мэдлийн саланги байдалд байгаа.

 

Ирэх сонгуульд хэн тугны дор зургаа татуулахыг шийдэх намын даргын эрх мэдэл танхимын гол ширээний эрхэмд байна. Ийм байхад Ерөнхий сайд гэж зарлагдлаа ч нам дотроо хүлээн зөвшөөрөгдөнө гэж байхгүй харагдана. Гадаад талдаа ч хэцүү. Айлчлалаар явж гэрээ хэлцэл хийгээд тэр нь ирээд хэрэгжих нь бүрхэг. Учир нь намын удирдах зөвлөл, Их хуралд оролцохгүй сэдэв, гаргахгүй шийвэр гэж байхгүй болж. Намын удирдах зөвлөл нь Гүйцгэтгэх засаглалыг гартаа атгасан байхад 6 сайдтай байсан байгаагүй үнэндээ ялгаа ч байхгүй юм байна. Ерөнхий сайд яаж ч хөдлөх гээд тэд болгохгүй гэвэл болохгүй л юм байна.

 

Энэ зуны сургамж бол энэ л байлаа. Үүнийг ухаарсан хүний намрын улс төр өөр л болж ирэх ёстой. Танхимаа бүрдүүлээд цаашаа зүтгэх үү. Тас гүрийгээд намын даргаа нэхээд суух уу, ҮЗХ-ны хурал зарлах шаардлагаа дахин тавих уу. Нэг бол Ерөнхий сайдаа ав. Нөгөө бол намын даргаа өг гэж хаврынх шигээ дахиад дуугарахад гинжнээсээ өөр алдах юмгүй л болсон харагдана. Намын дарга нь Ерөнхий сайд байх “алтан” заалтаа бариад “дагагтун” гэж дахиад нэг зүтгэх цаг хугацааны боломж харагдаж байна. Үүнийг тэр 10 сар хүртэл бодож л таарна.

 

Тэгээд болохгүй бол хэсэг бүлгийн хэвлэлээр дайж найрсгаар зөвлөөд байгаа нэр төртэй огцрох замыг сонгож болно. Ингэхэд огцорсон ч гэлээ хөлгийн ахмадын тавцан дээр үлдэнэ. Нийгэмд үнэлэгдэнэ. Эрх мэдэлгүй, юм хийгээгүй Ерөнхий сайд гэсэн хамаг буруутгалаас нэр бүтэн сална. Гуравдугаар ээлжийнхэн нэг мөр хоолондоо орж үүгээр намаа хямралаас гэтэлгэсэн давхар гавьяатай ирэх сонгуулиар шагналын тавцан дээр шууд гарч зогсоно.

 

Энэ чигээрээ үлдээд Н.Энхбаярыгаа хөтлөөд цааш явлаа гэхэд намын дарга биш Ерөнхий сайдыг шилдэх хүн даанч олон байна. Гуравдугаар ээлжийнхнийг тайвшруулж байнга идэш өгч байх болно. Гаргасан шийдвэрээ баталгаажуулах гэж Их хурлын даргадаа тал засаастай. Бүлэг фракцуудад сайн гэж толгой илүүлэхийн тулд “үгүй” гэж хэлэх эрхгүй. Энэ бүрт өөрийнх нь орон зай шахагдаж. Нэр хүнд гэж байхгүй болно. 

 

Социализмын үеийн ганц төлөгний мэдэлгүй аварга малчин гэдэг шиг сайдуудаа нэрлэх мэдэлгүй Ерөнхий сайд байх гэж ингэтлээ улайрах хэрэг байна уу. Өөрөө ч харлаа, бид ч харлаа. Ерөнхий сайд хүнд байдлаас улс орныг авч гарах гэж хэрээс хэтэрсэн шахуу зайд боломжоо шавхаж ажиллалаа. Ч.Сайханбилэг нэгд эдийн засаг, хоёрт эдийн засаг, гуравт мөн эдийн засаг гэж гарч ирсэн. Үүнийг нь нэгд миний эрх ашиг, хоёрт манай бүлэг фракцийн эрх ашиг, гуравт сонгуулийн шаардлага гэсэн намын нөхөд нь баллаж хаялаа.

 

Намын нөхөд нь хавсайдаж урмыг нь хугалж ууцан дээр нь гишгэлэн овоороод байгааг олон нийт харж байна. Өөр хоорондоо сул хэрүүл хэлхсэн, хор найруулагчдыг хөлдөө чирээд саналаараа сайхан огцорчихвол яасан юм бэ дээ гэж хэлмээр санагдана.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сайханбилэгт огцрохоос илүү сайхан сонголт байхгүй болж,. бэлтрэг ЕС болоод намаа булшлах эсвэл МАХН-тай нийлүүлэх л үлдэж дээ.
2015-08-26
zochin:
zygeer l shoy yum yy ,said halah tomiloh ch chyhal bish orshooliin hyyli ch chyahal bish yls oroni amjil ch chyahl bish Tysgaar togtnol gazar ys Ard olni amidral yls orni hogjil chyal bishEne AN ihand yu chyal yu boloo Bayjih bas dahin bayjih hyzgaargi ih erh medel bas dahin hyzgaargyi ih erh medel yy
2015-08-26
pact unen bol shuu:
Оюутолгойн захирал дуудангуут Дубайд гүйж очоод л, мөн Оюутолгойн захираланцартай Лондонд зусланд нь уулзаад л энэ тухай нь нөгөө захирлынх нь охин нь ярьж таараад л энэ Сайхан билэг ёстой Сайхан балай юм биш үү. Энэ хүнд ерөнхий сайд байх ёс суртахуун, эрч хүч чадал түүнд байна уу. Ямар ч асуудал шийдэж чадахгүй байна шүү дээ. Ийм хүчгүй Ерөнхий сайд Монголын түүхэнд байгаагүй байх аа ene unenbol shuud eh ornoosoo urbasan hulgaichiig shorond hee shalga Mongol ulsiin erh ashgaas urbasan jamarch saihan nertei hun hereggiu
2015-08-25
yo:
ene bandi odoo bolioo. altamhuygiin gar hul bolson hogii bandi shyy
2015-08-25
Зочин:
Mongol turiin bolon ard tumenii deer ni ANiin nuruug Saihanbileg hangalttai hugalj duuslaa. Chadahgui bol ogtsorood zaigaa taviad ug uldsen hugatsaand saihan ajillah heregtei bna. Uuriiguu MANnamiin erh ashgiig bodoh hereggui
2015-08-25
Зочин:
Yostoi ulbiisen muu zaluu Uls Eh ornii erh ashgiig suuld bodood bgaa yum ter 6 saidiig tomiloh namriin ajild yamar sadaa bnaa unendee 20 minutiin ajil archaagui ni ter Saiduud tomilsonoor urdun ni medeej garna ingej zoriud zartsaaj bgaa ni Saihanbileg MANiin zaavaraaar aj
2015-08-25
Зочин:
deed shatandaa manarch budilj ywahad dund shatniii zarim negen toriin uilchilgeenii gazruud bol ogloo dongoj ajil deeree ircheed boow talkh ideed bie bieniihee yu hiisnee yriadbusnees doosh ym l buu halaad suudag nohduud zondoo bna da
2015-08-25
ravdan:
МАНгарууд авсан зээлээ тараагаад идэж хуваагаад дуусдаг Харин Алтанхуяг Сайханбилэг нарын массны ажил энэ улс орны төлөө гэдэг нь илт байгаа
2015-08-25
ravdan:
МАНгарууд авсан зээлээ тараагаад идэж хуваагаад дуусдаг Харин Алтанхуяг Сайханбилэг нарын массны ажил энэ улс орны төлөө гэдэг нь илт байгаа
2015-08-25
АН гишүүн:
ЁСТОЙ ХӨЛГҮЙ ИХ ШУНАЛТАЙ МУУ ХАР ЗАЛУУГААРАА ХҮҮР БОЛСОН ХУЛГАЙЧ ОДОО ИНГЭЭД НЭГМӨР АЛАХ ЁСТОЙ. З.ЭНХБОЛДЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ОДОО АЛТАНГУДАС ХАЛТАР ГУДАС БОЛОХ ЦАГ НЭГЭНТ ИРЖ ЦАГИЙН ЗҮҮ НЬ ЗОГСЧ БАЙНА ХӨӨРХИЙ ИЙМ Л ЦАГИЙГ ИХ УДААН ХҮЛЭЭЛЭЭ
2015-08-25
С.Зоригхөвгүүн:
Эрх ашгийн дарааллыг бүү март. 1-рт улсын эрх ашиг, 2-рт ард түмний эрх ашиг, 3-рт намын эрх ашиг, 4-рт бүлгийн эрх ашиг, 5-рт хувь хүний эрх ашиг байх ёстой. УИХ-д ард түмнийхээ итгэлийг даан тэдний өмнөөс ажиллахаар сонгогдсон эрхэм гишүүд бид бие биенээ хүндлэхгүй бол жирийн ард иргэд төр засгаа хэрхэн хүндэтгэх вэ цаашлаад монгол улс гадны улс орны эрх ашгийн өмнө бөхөлзөх болно гэж тэртээ нэг онд хэлж билээ. Даанч журмын нөхөд та бүхэн минь хаан шалдан байна гэж гарч ирсэнээ мартаж өөрсдөө хумсын чинээ ч ичих булчирхайгүй нудистууд болжээ.
2015-08-25
Ц. Нямдорж:
Оюутолгойн захирал дуудангуут Дубайд гүйж очоод л, мөн Оюутолгойн захираланцартай Лондонд зусланд нь уулзаад л энэ тухай нь нөгөө захирлынх нь охин нь ярьж таараад л энэ Сайхан билэг ёстой Сайхан балаг юм биш үү. Энэ хүнд ерөнхий сайд байх ёс суртахуун, эрч хүч чадал түүнд байна уу. Ямар ч асуудал шийдэж чадахгүй байна шүү дээ. Ийм хүчгүй Ерөнхий сайд Монголын түүхэнд байгаагүй байх аа.
2015-08-25
жагаа:
МАНгарууд авсан зээлээ тараагаад идэж хуваагаад дуусдаг Харин Алтанхуяг Сайханбилэг нарын массны ажил энэ улс орны төлөө гэдэг нь илт байгаа
2015-08-25
жагаа:
МАНгарууд авсан зээлээ тараагаад идэж хуваагаад дуусдаг Харин Алтанхуяг Сайханбилэг нарын массны ажил энэ улс орны төлөө гэдэг нь илт байгаа
2015-08-25
жагаа:
МАНгарууд авсан зээлээ тараагаад идэж хуваагаад дуусдаг Харин Алтанхуяг Сайханбилэг нарын массны ажил энэ улс орны төлөө гэдэг нь илт байгаа
2015-08-25
lhagwaa:
ardiin namiihan yu hiisen ym bee ard olond baahan belen mungu taraaj ugch baahan urundl oruulsan bh shv ene uriig ni ardchilsan nam darah gej hemeg muugaaraa duuduulaadl ywj bna shv dee
2015-08-25
lhagwaa:
ardiin namiihan yu hiisen ym bee ard olond baahan belen mungu taraaj ugch baahan urundl oruulsan bh shv ene uriig ni ardchilsan nam darah gej hemeg muugaaraa duuduulaadl ywj bna shv dee
2015-08-25
lhagwaa:
ardiin namiihan yu hiisen ym bee ard olond baahan belen mungu taraaj ugch baahan urundl oruulsan bh shv ene uriig ni ardchilsan nam darah gej hemeg muugaaraa duuduulaadl ywj bna shv dee
2015-08-25
алтай:
үнэхэр хэцүү үед засгийн эрхийг гартаа авч өдөр шөнөгүй ажилласан хүн шүү дээ ингэж муугаар хэлж болохгүй манай улсад төрийн өндөрлөгүүдээ хүндлэх ёс гэж бхгүйболжээ
2015-08-25
алтай:
үнэхэр хэцүү үед засгийн эрхийг гартаа авч өдөр шөнөгүй ажилласан хүн шүү дээ ингэж муугаар хэлж болохгүй манай улсад төрийн өндөрлөгүүдээ хүндлэх ёс гэж бхгүйболжээ
2015-08-25
алтай:
үнэхэр хэцүү үед засгийн эрхийг гартаа авч өдөр шөнөгүй ажилласан хүн шүү дээ ингэж муугаар хэлж болохгүй манай улсад төрийн өндөрлөгүүдээ хүндлэх ёс гэж бхгүйболжээ
2015-08-25
hishgee:
хийх ёстой ажил явдгаараал явж бга шүү дээ төрийн өндөрлөгүүд үзэгдэхэ больчихоор ажил явахаа болино гэж хаа ч бдгийн харин ч ерөнхий сайд мундаг ажиллаж бга шүү
2015-08-25
Zochin:
Ene zaragddagui zavaan bairaa zarlal bolgoj tavih gazart ny tavi, ,end naad zaragddaggui bairiin chin tuhai unshig hun neg hun ch alga
2015-08-25