МАХН-ынхан чууллаа
2015-08-25

МАХН-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Зүүн бүсийн зөвлөлгөөнөө зохион байгууллаа. Зөвлөлгөөнд Доноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговийн 200 гаруй гишүүд дэмжигчид оролцлоо.

 

Зүүн бүсийн зөвлөлгөөнд намын дарга Н.Энхбаяр оролцож гишүүд дэмжигчидтэйгээ уулзлаа. Тэрбээр зөвлөлгөөнийг нээж “Юуны өмнө зуны дэлгэр цагт эх орондоо ирж аймаг орон нутгийн иргэдтэй уулзаж, гишүүд дэмжигчид та бүхэнтэйгээ хамт байгаадаа баяртай байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өнгөрсөн сонгуульд амжилттай оролцож та бүхний дэмжлэгээр Засгийн газарт орж ажиллаж байна. Бидний хамгийн том зорилго бол Оюутолгой, Тавантолгойг ард түмний мэдэлд буцаан өгч эх орныхоо баялагт хүн бүр эзэн байх юм. Энэ том ажлын төлөө бид зоригтой тэмцэх ёстой. Зорилгоо биелүүлэх том ажилд маань учрах саад бэрхшээлээс  айхгүй байна. Хамгийн гол нь бухимдах ёсгүй. Тэр тусмаа төр барьж байгаа төрийн түшээд уур бухимдлаа орхих ёстой. Байгалийн баялаг, ард түмний өмчид шунаг сэтгэлээр хандаж болохгүй. Одоо бидэнд эх орноо хөгжүүлэх, ард түмэн баялагтаа эзэн суух том зорилго байгаа учир зорилгоосоо хэн ч ухрах ёсгүй, шударгаар хандаж хүлээсэн үүргээ биелүүлэх нь чухал” хэмээн ярьсан юм.

 

Тус зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, О.Лхагвацэдэн, П.Ангараг, З.Батбаяр нар оролцож”Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх, улс төрийн хэлмэгдүүлэлт”, “2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тухай” зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.

 

            Зөвлөлгөөнд оролцогчид намын дарга Н.Энхбаярыг эх орондоо ирж, орон нутгаар явж иргэд, намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Мөн Н.Энхбаярын нэрийг цагаатгаж улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохыг шаардаж буйгаа МАХН-ын удирдлагуудаар дамжуулан төр засагт илэрхийлж байсан юм.

 

 

            Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАХН бол улстөрийн үүрэг гүйцэтгэж чадах Нам биш. Энэ намд Энхбаярын бэлтгэж байгаа илгээлтийн эзэд, түүний гар хөлийн үзүүр, оймс, халбага сэрээнд наалдаж хавчуулагдсан гаруудын нам шүү дээ. Ялангуяа илгээлтийн эзэн Баянсэлэнгэ болимоор доо. Энэ бол Энхбаярын хоолны халбага сэрээ шүү дээ.
2015-08-28
zochin:
Enkhbayr ingej Mongoliin ard tumend ad uzegdeh ymar hereg bnaa.Morooroo yvj boldoggui yum bh daa.
2015-08-26
zochin:
Eahaaraa iim malgai umsdug baina aa.
2015-08-26
Зочин:
manai setguulchid alna shuu...kk.Enxbayar solongos butslaa ged bsan chini...saixan shaana shuu ene setguulchid.nuguux ni xuduugur amitan xunii tarixi ugaagad l...kkk
2015-08-25
ХУУЛЬЧ:
Н.ЭНХБАЯР ӨВГӨД, ХӨГШДИЙГ ХУУРЧ УЛС ТӨР ХИЙДГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЯМАР НҮҮРЭЭРЭЭ АРД ТЗМЭНТЭЙГЭЭ УУЛЗАЖ БАЙНАА. ТЭДНИЙ МӨНГИЙГ ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ХУЛГАЙЛЧИХААД
2015-08-25
ene neeree:
ene neeree nam u gishuud ni baasanhuu bayanselenge hajuud gaiguihen surdag 10 jiliin huuhed deerdee
2015-08-25
zochin:
shutleggui nam nerledee.
2015-08-25
Зочин:
Нэг хүнийг тахин шүтсэн нам хэ хэ
2015-08-25
zochin:
shutleggui nam nerledee.