Хүний эрхийн олон улсын хурал эхэлнэ
2015-08-26

Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит 20 дугаар хурал өнөөдөр Улаанбаатар хотод эхэлж байна. Мөн хоёр жил тутмын Бага хурал "Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр явагдана.

 

Хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 28 улсын хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн байгууллага, Хүний эрхийг хамгаалагчдын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч болон Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хороог төлөөлөн нийт 160 орчим зочид төлөөлөгч оролцож байна.

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь АНДЧ-ны бүрэн эрхт гишүүн бөгөөд 2015 оны 8 дугаар сараас буюу 20 дугаар ээлжит хурлаас эхлэн тус чуулганы даргаар ажиллах юм.

Shuud.mn
Сонин хачин