Галт тэргэнд халдлага үйлдсэн этгээдийг баривчилжээ
2015-08-26

 

Францын зорчигч тээврийн галт тэргэнд өнгөрөгч амралтын өдөр зэвсэгтэй этгээд халдлага үйлдсэн билээ. Халдлагын үеэр хүний амь нас эрсдээгүй бөгөөд 10 гаруй зорчигч шархтсан юм. Парисын цагдаа нар халдлагын үеэр гэмт этгээдийн анхаарлыг өөр зүгт хандуулж олон зуун хүний амийг аварсан АНУ-ын гурван иргэн, Их Британийн нэг иргэнийг эр зоригийн одонгоор шагнажээ. Гэмт этгээд зорчигчид руу гал нээснийхээ дараа хэргийн газраас зугтсан юм. Цагдаагийнхан исламын шашинтан 25 настай Ауиб эль Хазаззине халдлага үйлдснийг тогтоосон бөгөөд орон даяар самналт хийж, гэмт этгээдийг өчигдөр орон нутгийн цагаар 16.00 цагт  амьдаар нь баривчилсан тухай прокурор Франсуа Молинс сэтгүүлчдэд мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk”уламжлав.

 

Тэрбээр “Гэмт этгээд галт тэргэнд халдлага үйлдэхээр эртнээс төлөвлөж байсныг тогтоосон. Түүний нуугдаж байсан газраас галт зэвсэг, хүйтэн мэс болон халдлагатай холбоотой зүйлсийг олсон” гэж хэлжээ. Хазаззине халдлага үйлдэхээсээ өмнө хэт даврагчид халдлага үйлдэж буй видео бичлэг зэргийг үзэж байсныг цагдаагийнхан илрүүлжээ. Гэмт этгээдийг Сири улсад зорчиж байсныг тогтоосон бөгөөд түүнийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой эсэхийг тогтоохоор хуулийн байгууллагынхан ажиллаж буй тухай прокурор мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zovhin:
mongold zugeer zochloh gej iree biz dee.
2018-05-07
Aнхаарах:
Би Налайх дүүрэгт амьдардаг. Саяхан Налайхын зах дээр Индонeз ч юм уу ? ямар ч байсан хувцаслалт эд зүйлс нь Лалын шашны лам мяндагтан хэдэн хүн явахыг харлаа. Одоо үeд лалын шашинтан хэт даврагчид дэлхийн өнцөг бүрт ямар нэгэн үйлдэл хийж байна . Монголд eр нь Лалын шашны мяндагтануудыг харж байгаагүй юм байна. Магадгүй налайх дахь казах иргэдийн Мeчeт лалын сүм-д зочилсон байх. Зохих байгуулагууд хяналт тавьж байгаа болов уу !? Лалын хэт даврагчид дэлхий болон ойрхи дорнодод түгшүүрт байдал үүсгэж байгаа өнөө үeд тэд буддын шашинт монголд зрчилж байгаа нь сонин. Лалын шашны сэргэн мандалт болон лалын бус шашинтнуудыг гэсгээн гэх хийрхэл газар авч байгааг анхаарах хэрэгтэй . Аливаа шашинг хязгаартай байлгах нь зөв гэх ......
2015-08-26
zovhin:
mongold zugeer zochloh gej iree biz dee.