Манай дөрвөн жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Астана хотын Алау ордонд гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болно.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир В хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа Мозамбикийн П.Эдисонтой хийх бол С хэсэгт багтсан Г.Одбаяр ОХУ-ын М.Могушковтой учраа таарчээ.
Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзэх олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа "D" хэсгийг тэргүүлсэн бол залуу бөх А.Батзул "А" хэсэгт багтсан.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ