Том нь “тоот” шидлээ. Одоо яах бол
2015-08-26

 

Хаврын чуулганы нээлтийн өмнөх орой. Тавантолгой гацаанаас гарлаа гээд Ерөнхий сайд телевизээр итгэл төгс зарласан юм. Тэгсэн маргааш өглөө нь аав нь ажлаасаа ирсэн мэт Их хурлын дарга индрээс тийм юм байхгүй шүү. Үүнийг дэмжсэн сайдууд шууд огцорно шүү гэж загнаад нам болгосон. Унтаад босох зайд л ийм тэс зөрүүтэй хоёр мэдэгдэл гарч олны нүдийг орой дээр нь гаргасан. Тавантолгой хөдлөх нь гээд өглөө нь хүмүүс ярихаар амаа билүүдэж байтал араас нь нам таглаад өгсөн. Тэгээд Тавантолгойн төслийг тас гацаах ажлын хэсэг байгуулагдаж тэндээс нэгэн бүсгүй гишүүн сайд болох карьерээ эхлүүлсэн түүхтэй. Харин тэр амлалт биелдэг дээрээ иртэл Ерөнхий сайд багтаа авахгүй гээд гэдийсэн сураг гарав.

 

Яг нарийн учир одоогоор тайлагдаагүй ч сайдын томилгоо АН-аас төрийн ажилд ээлжит гацаа үүсгэсэн нь үнэн. Ийн гацах нь өнөөх “гацаасны баяр” хийж яваа Л.Эрдэнэчимэг гишүүний нэр орсонтой холбоотой гэж хэвлэлүүд хов базав.

 

Даваа гарагт Ерөнхий сайд шинэ сайдуудын нэр тодрох залхаасан хүлээлтийн хариу болгож “ирэх намрын чуулган болтол шинэ сайдуудын нэрийг Их хуралд өргөн барих боломжгүй” гэж хэвлэлийн төлөөлөгчөөрөө хэлүүллээ. Бид ч хүлээх юмгүй болж намар хүртэл улс төр унтлаа гээд хүүхдийнхээ цэцэрлэгийн бүртгэлд алалдахаар гарах гэж байлаа. Гэтэл маргааш өдөр нь Их хурлын дарга тас цохидгоороо цохиж “тийм юм байхгүй ээ, сайдуудаа томилно шүү” гээд тоот шидчихэв.

 

 

Энгийн л төсөөлөл бууж байна л даа. Намын даргын З.Энхболдын хувьд шинэ сайдууд дээр хэлдгээ хэлж нэр заасан юм байна. Тэрийг нь гөжүүд Ерөнхий сайд мөн таалахгүй учир намар болтол хойшлуулж “уях” гэж. Нэрс нь тодорсон ч шинэ сайдуудын нэрийг өргөн барихгүй гэж гэдийв. Ерөнхий сайд хүн бүрэн эрхээ хагас ч болов эдэлж буй хэрэг л дээ. Хариуд нь намын даргын хувьд базаад болохгүй болохоор нь Их хурлын даргын хувьд "Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай" тоот шидээд гэдийгээд байгаа Засгийн тэргүүнийг чуулганд дуудчихлаа. Хоёр сэлэмтэй баатар гэдэг шиг. Үнэндээ л чадаж байна.

 

Цаашид намын дарга биш хүн Ерөнхий сайд болоод ямар нэг шийдвэр гаргавал тэрийг баталгаажтал дор хаяж 3 хоног харж байж тэглээ ингэлээ гэхгүй бол ер найдваргүй. Маргааш нь л “кэнсел” болчихоод байх боллоо.

 

Их хурлын даргын "Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай" тоотод “...Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орсон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасныг үндэслээд 2015 оны 09-р сарын 6-ны дотор шинэ томилогдох сайдуудыг оруулж ир гэж маш тодорхой “хүслээ”. Сайтууд тэр дор нь “ханд” авчихсан энэ тоотын “хүсье” гэснийг нь “оруулж ир, өргөн барь” гэх зэргээр захиран тушаах хэлбэрт оруулж гарчиглаад л. Цаагуураа юм хэлцгээгээд байна лээ. Үнэндээ ч Их хурлын даргын энэ тоот цаагуураа миний хэлснээр оруулаад ир гэсэнтэй агаар нэг сонсогдоод байгаа юм.

 

Учир нь АН-ын дарга, МАХН-ын дарга Энхбаяртай ойлголцсон хойно Ерөнхий сайд уртаашаа гуравхан сайдыг л өргөн барих болоод байгаа. Энэ гурвынхаа нэрийг бариад ороход бэлэн болгочихоод 10 сар хүртэл амрах гээгүй болов уу. Цаана нь сайд болох хүсэлтэй 30 хүн байлаа ч фракцууд нь, мөн Зи дарга тус бүртээ л нэг хүнийг “заавал шүү” гэж нэрлэсэн бололтой. Үүнийг нь Ерөнхий сайд зохицуулж болохгүй оргиод цаг хожиж намрын чуулган гэж бултсан байх. Их хурлын дарга бөгөөд намын дарга нь тэгвэл хуулиар яринаа, хурдан аваад ир гэж тоот шидлээ. Ёстой гаргаахгүй дарах юм даа. Үүгээр хатгаж байгаа бус. Гүйцэтгэх засаглалын тэргүүний чансаа, нөлөө ийм дор орж байсныг санахгүй дээ л ингэж бичиж байна. Их хурлын дарга, Ерөнхий сайд хоёр маань өөр хоорондоо  “чи юу, би юу” болчихсон юм биш үү. 

 

Аравдугаар сар болтол 6 сайд нь хоосон байх бол тийм ч таатай хэрэг яав ч биш. Ядахад мөнгө зоос цохолж төсвийнхний магнайг тэнийлгэдэг Сангийн сайд байхгүй. Нэг универсал сайд давхар хашаад байдаг. Гэтэл харин ч төсвийн мөнгөн урсгал нэмэгдээд сайхан боллоо гэсэн утгатай мэдээ гарсан байсан. Сангийн яаманд бас “гацаагч” сайд байсан ч юм шиг. Зарим нь сайдыг давхар хамаарагч нь хааяа нэг эзэнгүй яамаар нь эргэлдэж халах тушаал бөөндчихөөд байгаа. Өөр юун дээр ч цохож суудаг юм. Одоо шинэ сайд ирэхээр хавсрагч нарын гаргасан тушаал шийдвэрийг хүчингүй ч гэх юм уу. Бүү мэд, таг сохор гэдгээр төрийн яамныхан цагаа бүртгүүлээд цалингаа аваад л суугаад байна гэнэ. Ийм байхад 6 яамыг бүтэн сар сайдгүй барья гэх шийвэрт хүрэхийг бодоход Ерөнхий сайд хүнд шахаанд орсон бололтой байна. Ямартай ч “том” тоот шидэж дуудсан. Одоо нэрсээ бариад зүтгэх болж дээ. Дараа нь залгуулаад биднийгээ бодсон тоотууд хөврөх байгаа гэж найдья.

 

Б.Хэгжүүн

Shuud.mn
Сонин хачин
хөөрхий:
эргүү дагз
2015-08-27
Зочин:
УИХ-ын эрхэм дарга эсвэл Намын даргаа өг, эсвэл Ерөнхий сайдын ажлаа ав. Ер нь нэртэйгээр нь З.Энхболдыг улсын хаан болгоод Н.Энхбаяраар нь зөвлөхийг нь хийлгэх тогтоолоо УИХаасаа гаргуулчихаач.
2015-08-26
Зочин:
УИХ ын даргад оролцохгүй юм гэж харин ч нэг байхгүймаа
2015-08-26
Зочин:
JINHENE BURHAN OGTORGUI YUM BILUU BUH YUM OGTORGUIGAAS UUSDEG
2015-08-26
TUUH DAVTAGDAHGUI BOL GAJ:
BURHAN BAIDAG UU BAIDAGGUI EU GEDEGIIN ZAAG DEER ZASAG MAAN IRJEE
2015-08-26
jagaa:
erunhii said bol ajlaa sain hiideg hvn gej oilgogddog harin enkhbold darga ajliig ni hiilgehgvi bgan bishvv
2015-08-26
jagaa:
erunhii said bol ajlaa sain hiideg hvn gej oilgogddog harin enkhbold darga ajliig ni hiilgehgvi bgan bishvv
2015-08-26
jagaa:
erunhii said bol ajlaa sain hiideg hvn gej oilgogddog harin enkhbold darga ajliig ni hiilgehgvi bgan bishvv
2015-08-26
irgen:
zi darga erunhiis saidad ymar negen bolomj gargaj uguhfvi bgan bishvv hiie gesniig ni hiilgehgvi helie gesniig ni helvvlehgvi hahaj tsagdaad bgan bishv
2015-08-26
irgen:
zi darga erunhiis saidad ymar negen bolomj gargaj uguhfvi bgan bishvv hiie gesniig ni hiilgehgvi helie gesniig ni helvvlehgvi hahaj tsagdaad bgan bishv
2015-08-26
irgen:
zi darga erunhiis saidad ymar negen bolomj gargaj uguhfvi bgan bishvv hiie gesniig ni hiilgehgvi helie gesniig ni helvvlehgvi hahaj tsagdaad bgan bishv
2015-08-26
Зочин:
манайхан ийм бүдүүлэг үг хэргэлхээ болимоор юм Ер нь намаасаа нэр дэвшүүлсэн сайдуудтайгаа хамтарч ажиллаж чадахгүй гэж намынхаа нэр нүүрийг барж байгаа нөхөртэй юу ярих юм вэ Өөрөө ямар чадлаараа бие даагаад гараад ирсэн биш Наад ноотой том толгой гаргаж төлвөлгөө гэж хүүхэд хуур ч байгаа юм шиг хийсэн гэрээгээ цуцлаад огцорвол таарна
2015-08-26
Зочин:
5 толгоиг хөдөлгөх биш худалдах ,хувьчлах,хулгаилах гэж улаиран зүтгэсэниихээ төлөө ерөнхии саид үнэ цэнэгүи хүн албат болсон л доо. уул номондоо аль хэдиин огцорч хол шидэгдэх ёстои баисан даа. хариуцлага энэ тэриин тухаи оилголт монгол төриин харилцаанаас аль хэдиин алга болж засаг төр нь их баялагтаи том газрыг хувааж идэх ,зарах луиварчдын хар зах болжээ.
2015-08-26
Зочин:
5 толгоиг хөдөлгөх биш худалдах ,хувьчлах,хулгаилах гэж улаиран зүтгэсэниихээ төлөө ерөнхии саид үнэ цэнэгүи хүн албат болсон л доо. уул номондоо аль хэдиин огцорч хол шидэгдэх ёстои баисан даа. хариуцлага энэ тэриин тухаи оилголт монгол төриин харилцаанаас аль хэдиин алга болж засаг төр нь их баялагтаи том газрыг хувааж идэх ,зарах луиварчдын хар зах болжээ.
2015-08-26
Зочин:
5 толгоиг хөдөлгөх биш худалдах ,хувьчлах,хулгаилах гэж улаиран зүтгэсэниихээ төлөө ерөнхии саид үнэ цэнэгүи хүн албат болсон л доо. уул номондоо аль хэдиин огцорч хол шидэгдэх ёстои баисан даа. хариуцлага энэ тэриин тухаи оилголт монгол төриин харилцаанаас аль хэдиин алга болж засаг төр нь их баялагтаи том газрыг хувааж идэх ,зарах луиварчдын хар зах болжээ.
2015-08-26
зочин:
Монгол улсаар тоглож дуусаагүй юу, малнуудаа, 16 он хурдан болоосой, АН-ыг үндэсгүй хөөх юмсан, ард түмнийг өчүүхэн ч бодож байгаа юм алга,
2015-08-26
Зочин:
Энэ тагжийсан пиздуу нэг алуулж арьсаа хуулуулнаа ер нь... Уйдах гээд хошного нь умалзаад байгаа бололтой!
2015-08-26
zochin:
TUR UU HUNDEL.ZUV
2015-08-26
Зочин:
ingej bhaar zasgiin gazar buren bureldhuuneer ogtsorvol taarna arai ch ard tumenee bodmoor doo !
2015-08-26
лхагва:
торийн алба хашиж байгаагvй хvн чинь кампаныхаа ажитай хутгаад балланабольео
2015-08-26
лхагва:
торийн нарийн бичиг , дэд сайд,сайдыг томилохдоо яамны газрын даргын албан тушаалаас дээш албан тушаалыг хагас жилээс дээш хугацаанд хашсан гэдэг ганцхан шалгуур тавьяа УИХ гишvvн бол торийн албан хаагч биш цаг дээрээ тулбал захын чувганц ч суугаад коноп дараад байж чадмаар юм шиг Арвин очноон жил хийгээд л байна Баянсэлэнгэ, Баасанхvvч гэсэн хийгээд л байна ялгаа юа байсын харин яам толгойлох чинь уул нь хийвэл ажил шаардлага ихтэй жинхэнэ торийн ажил шvv иргэдийн одор дутамын амь амьдралтай холбоотой
2015-08-26
Зочин:
Erdenchimeg turiin gemt heregten bolohoosoo umnu zail humuus iin togloom huuheldei bolloo
2015-08-26
иргэн:
Тоотоор нь бөгсөө арчаад хаячих
2015-08-26
Зочин:
Jenny bol orosiin er ash fig hamgaalagch Mongol uls iig ya duu heveeree ni bailgah sonirholtoi hun
2015-08-26
Зочин:
Зи Энхболд Женко даргынхаа тушаалыг биелүүлж байх шиг байна даа Эрдэнэчимэг бол монгол улсыг хорлох даалгаврыг сайн биелүүлсэн хүн шүү дээ.
2015-08-26
лхагва:
торийн алба хашиж байгаагvй хvн чинь кампаныхаа ажитай хутгаад балланабольео