Францаас дэмжлэг хүсэв
2015-08-26

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад Ливаны “Lebanese”телевизийн хөтлөгч Аль Манартай цөөн хором ярилцсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд 2011 оноос эхлэлтэй Сирийн иргэний дайныг зогсооход Оросын туслалцаа, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэж дурьджээ.

 

Ассад “Сирийн гол түнш ОХУ, Ираны удирдлагууд биднийг цаашид үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ цаг хугацааны эрхээр бүх зүйл хувьсан өөрчлөгдөх боллоо. ОХУ, Иран биднийг орхиж, өөр түнш хайж эхэлсэн. Бидний нөхөрлөл хэр удаан үргэлжлэх эсэхийг мэдэхгүй байна. Харин Францыг гол түнш, хамтрагчаа болгох туйлын хүсэлтэй байна. Хямралыг саармагжуулахад Францын туслалцаа, дэмжлэг чухал байна” гэж хэлжээ.

 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Би Ассадын саналыг хүндэтгэж байна. Сирийн хямрал, алан хядах ажиллагааг багасгах болон сулруулахад хоёр улс хамтран ажиллах нь зүй ёсны хэрэг” гэсэн байна.

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо тус улсын Ерөнхийлөгч В.Путиний хүсэлтийн дагуу Ойрхи Дорнодын удирдагчид Сири болон хэт даврагчдын асуудлаар ярилцах билээ. Энэхүү уулзалтад Ассад оролцохгүй хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин