Согтуугаар машин жолоодвол торгож, эрхийг нь хасна
2015-08-26

Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварт Т.Ландкрузер маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Х.Сонота маркийн авто машинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас 27 настай эрэгтэй Д гэмтжээ.

 

Ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд жолооч нарын хариуцлагыг өндөржүүлэх заалтуудыг оруулж өгсөн.

 

27 дугаар зүйл. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох

27.1. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 384.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин