Ялалтын ойг ингэж тэмдэглэнэ
2015-08-26

Гэрэл зургийг MPA.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 1 дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Уг зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол гарч ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахлан ажиллаж байна.

 

Сүхбаатар, Дорноговь аймгуудад ялалтын баярыг өнгөрсөн долоо хоногт ёслол төгөлдөр тэмдэглэсэн бол нийслэлд энэ сарын 28-нд буюу ирэх баасан гаригт ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр Батлан хамгаалах яамныхан ажиллаж байна. Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрт өгүүлснээр энэ сарын 28-нд 11.00-12.00 цагийн хооронд Зөвлөлтийн дайчдын хөшөө, Маршал Г.К.Жуков, Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд төр, засгийн удирдлага, БХЯ, ЗХЖШ-ынхан, ахмад дайчид, манай улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, ард иргэд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм байна.

Харин 14.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн концерт болно. Энэ үеэр Чөлөөлөх дайны үеийг илтгэх түүхэн бичиг баримт, бүтээлүүд Соёлын төв өргөөнд дэлгэгдэх юм байна. Төгсгөлд нь  21.00-22.00 цагийн хооронд Чингис хааны талбайд үдшийн цэнгүүн, ёслолын буудлага хийхээр төлөвлөжээ.­

 

Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Туяа:
эх орны 2 дайнд оролцсон аавын минь хань, бидний ээж 90 -тэй хөгшин ээж минь улсаас ганц өрөө ч болохноо байр авч үзээгүй, хүүхдүүдээ хэсэн амьдарч байна. Ийм хүмүүсийг харж үзэж байр, мөнгөн тусламж авах боломж байдаг болов уу?
2015-08-26
Зочин:
AHMAD DAICHDAD TSERGIIN GABYANII ULAAN TUGIIIN ODON, ULSIIN BAATAR TSOL OLGOH HEREGTEI END TEND TSETSEG ORGOJ HUITEN HOOL OGCH YAdag yum
2015-08-26
Зочин:
AHMAD DAICHDAD TSERGIIN GABYANII ULAAN TUGIIIN ODON, ULSIIN BAATAR TSOL OLGOH HEREGTEI END TEND TSETSEG ORGOJ HUITEN HOOL OGCH YAdag yum
2015-08-26