Та хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж чаддаг уу?
2015-08-26

 

Сургууль, цэцэрлэг эхлэж, эцэг эхчүүдийн завгүй, хариуцлагатай амьдрал эхлэхэд яг 7 хоног үлдлээ. Үр, хүүхдээ хичээл, сургуульд нь хүргэж өгөх, авах, бүтэн өдөржингөө юу хийж байгаа бол хэмээн санаа зовох, залгах, хяналт тавих гэх мэт их ажлууд тэднийг хүлээж байна. Гэхдээ орчин үед энэхүү асуудлуудыг цогцоор нь маш хялбар шийдэж чаджээ.   

 

Энгийн нэг бугуйн цаг шиг харагдах боловч олон давуу талыг бүрдүүлсэн Choi Hainzan брэндийн “Найз” хэмээх цаг таны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, таныг хаанаас ч, хэзээ ч хүүхдийнхээ байршлыг тодорхойлон юу хийж байгааг хянах боломжийг олгож байна. Бугуйн цагийн онцлогоос дурьдвал:

 

  • БАЙРШИЛ ТОДОРХОЙЛОГЧ

 

Та хүссэн үедээ хүүхдийнхээ өмнөх болон одоогийн байршлыг тодорхойлох, шалгах боломжтой

  • АЮУЛГҮЙ ХЯЗГААР ТОГТООХ

 

Та газрын зураг дээр хүүхдийнхээ аюулгүй хязгаарыг тохируулах ба тэр цар хүрээнээс хэтрэх буюу гарах тохиолдолд танд анхааруулах дохио ирнэ

  • ДУУДЛАГА ХИЙХ

 

Энэ бугуйн цаг нь сим картны оролттой тул та эсвэл таны хүүхэд хүссэн үедээ дуудлага хийх боломжтой. Өөрөөр хэлбэл гар утасны зориулалтаар давхар ашиглаж болно.

  • ОСЛЫН ТОВЧ

 

Хүүхдэд ямарваа нэгэн аюул тулгарсан тохиолдолд SOS товчийг дарснаар эцэг, эхийн дугаарт автоматаар дуудлага хийх болон байршлын мэдээллийг мессежээр мэдээлнэ.

  • ОЙРЫН ЗАЙН ХАЙЛТ

 

Энэхүү мэдрэгч нь та хүүхдээсээ 1-29 метрийн зайд холдох хүртэл дохио илгээж, хаана байгааг нь мэдэх боломжтой

  • МЭДРЭГЧ

 

Хүүхэд цагийг бугуйнаасаа тайлах үед танд сэрэмж дохио өгнө. Түүнчлэн унах болон хүчтэй доргилт мэдэрсэн үед мэдрэгч ажиллаж дохио илгээнэ.

 

Орчин үеийн ухаалаг эцэг, эхчүүдийн сонголт болсон энэхүү бугуйн цаг нь таны хүүхдийг олон эрсдэлээс хамгаалж, таныг тайван ажлаа хийх нөхцөл боломжоор хангаж өгөх болно. Choi Hainzan брэндийн “Найз” бугуйн цагийг авахыг PC mall-ийн бүх салбаруудаас худалдан аваарай.

 

Shuud.mn
Сонин хачин