АНУ-ын холбогдох байгууллагатай харилцаагаа өргөжүүлнэ
2015-08-26

Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Фипипп Шуль тэргүүтэй төлөөлөгчдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Ю.Галсан 2015.08.26-ны өдөр хүлээн авч уулзаж харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

 

Цаашид АНУ-ын хорио цээр, хяналтын байгууллагуудтай харилцаа тогтоох, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр АНУ-д улсын байцаагч нарыг богино, дунд хугацааны сургалтад хамруулах, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийг АНУ-ын ижил төрлийн лабораторитой байнгын хамтын ажиллагаатай болгох, малын халдварт өвчинтэй тэмцэх хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнд химийн бодисийн үлдэгдлийг хянах хөтөлбөр боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна. 

 

Shuud.mn
Сонин хачин