ДАШТ-ээс хоёр хүрэл медаль зүүлээ
2015-08-27

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр татамид гарч хүч үзсэн манай бөхчүүдээс олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа нар хүрэл медаль зүүлээ.


Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир БНАСАУ-ын бөх Хон Кук Кёнг хожиж, дэлхийн аваргын хүрэл медаль зүүсэн бол эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа Канадын бөх Катерин Бушемин-Пинардыг хожиж, хүрэл медалийн тавцанд зогсов.

Ийнхүү С.Ням-Очир олимп, дэлхийн аваргын медальтан болсон бол Д.Сумъяа дэлхийн аваргын анхны медалиа зүүлээ.

 

Харин манай бөх Г.Одбаяр хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ан Чан Римтэй барилдсан ч торгуулийн илүүгээр хожигдов.

 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Nyam ochir tiim sain bas barildaagui shuu azaar umuudaa 3han batildaad negrnd haga shiduuleed shuu
2015-08-30
zochin:
zarim n mash muu barildlaa tevcheer muu setgeh yhaan boginhon zaind l gargaj chadhgyi yalj yavaad l suulin minytad yalagdaj bn mash muu barildlaa
2015-08-29
Зочин:
Bayar xurgie! Ulam ix amjilt gargaarai!
2015-08-27