Кокс, Хими, Ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийг байгуулна
2015-08-27

Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн коксжих нүүрсний ордыг түшиглэн зах зээлийн нөхцөлд тогтвортой, эдийн засгийн эерэг эргэлттэй ажиллаж чадах кокс, хими, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлэх чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК болон “Бэрэн групп” хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд жилд 500.000 тонн хүртэл металлургийн кокс, химийн бүтээгдэхүүн, 300.000 тонн ган төмөрлөг үйлдвэрлэх хүчин чадал бүхий бүрэн хэмжээний цогцолбор үйлдвэрийг барьж байгуулах бөгөөд энэхүү төслийн анхан шатны эдийн засгийн тооцоо судалгаа хийх, төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.

 

Кокс, хими, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийг байгуулснаар олон улсын металлургийн чанар, стандартын дагуу металлургийн кокс, бензол, аммиак, фенол, битумен, хүхрийн хүчил болон илүүдэл коксын хийгээр цахилгаан эсвэл шингэрүүлсэн хий (SNG), арматур, барилгын бусад ган төмөрлөг бүтээгдэхүүн, ган бөмбөлөг (JIS) зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг бүрэн хангах боломжтой болно.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энержи Ресурс ХХК ийн Ухаа худаг уурхайд 15 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР, 16МВ ын ЦАХИЛГААН СТАНЦ , 50.000м3 УСАН САН , МӨРӨӨДӨЛ 3000 хүүхдийн сургууль цэцэрлэг гээд бүгдийг М Си Эс барьж бүтээн босгосон. ТЭД ТУРШЛАГАТАЙ, МОНГОЛОО БОДДОГ, БАЙГАЛЬ ОРЧНОО НӨХӨН СЭРГЭЭДЭГ.... З.ЭНХБОЛД тэргүүтэй нохойнууд том төслийг зогсоож ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК, БЭРЭН ГРУПП ХХК д ТАВАН ТОЛГОЙГ булааж өгөх ч гэж дээ
2015-08-27
jaamaa:
nuguu sainshand ju bolovoo. shal xudlaa baaxan mungu xulgailaad duusax shiv dee
2015-08-27
хэрэгжүүлж чадвал маш сайхан мэдээ байна:
хэрэгжүүлж чадвал маш сайхан мэдээ байна
2015-08-27
Зочин:
МӨРӨӨДӨХӨД МӨНГӨ ТӨЛӨХ БИШ ДЭЭ
2015-08-27
jaamaa:
nuguu sainshand ju bolovoo. shal xudlaa baaxan mungu xulgailaad duusax shiv dee