”Босуул” нээлтээ хийнэ
2015-08-27

"Босуул" монголын уран сайхны киноны нээлт маргааш болно. Кино зохиолыг найруулагч Ж.Сэнгэдорж, жүжигчин А.Баттүшиг нар хамтран бичжээ.

 

Уг киноны гол дүрд жүжигчин А.Баттүшиг, Н.Ялалт, С.Ариунбямба, Р.Хишигдэлгэр нар тоглосон байна.

 

"Босуул" уран сайхны кинонд 1930-аад оны ардын бослого, их хэлмэгдүүлэлтийн үйл явдлыг тод томруун харуулсан хэмээн уран бүтээлчид нь онцолж байсан.  Уран сайхны киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн дуулж олны хүртээл болгоод буй. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, яруу найрагч О.Дашбалбарын "Хүнээс аваагүй Монгол" шүлэгт аялгуу хийж, уг киноны дууг бүтээжээ

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин