Тяньжин: 12 хүнийг баривчилжээ
2015-08-27

 

Хятадын боомт Тяньжин хотноо болсон дэлбэрэлттэй холбоотойгоор 12 хүнийг баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлснийг “CNN” агентлаг уламжлав.

 

Баривчлагдсан хүмүүсийн дунд “Tianjin International Ruihai Logistics” компанийн захирал Юи Шүвэй, орлогч захирал Дун Шесуан болон гурван ахлах менежер байгаа хэмээн цагдаагийн газраас сэтгүүлчдэд мэдэгдсэн бол үлдсэн хүмүүсийн талаарх мэдээллийг өгөхөөс татгалзсан байна. Компанийн удирдлагуудыг аюулгүйн стандартын журам зөрчсөн мөн авлига авсан хэмээн буруутгаж, баривчилжээ. Тус компанийн эзэмшлийн агуулахад болсон дэлбэрэлтийн улмаас өнөөдрийн байдлаар 139 хүн амиа алдаж, 780 хүн гэмтэж, бэртсэн тухай албаныхан мэдээллээ. Онцгой байдлын аврагчид дэлбэрэлтийн дараа ойролцоогоор 3500 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Мөн олон улсын хэвлэлүүд Тяньжины дэлбэрэлттэй БНХАУ-ын дарга асан Зянь Земин холбоотой хэмээн мэдээлж байгаа. Учир нь дарга болон түүний хоёр хүүг төрийн нууц задруулсан, авлига авсан хэмээн буруутгаж, энэ сарын дундуур баривчилж, гэрийн хорионд оруулсан билээ. Зянь Земин баригдсаны дараахан Тяньжин хотноо хүчтэй дэлбэрэлт болжээ. Гэхдээ энэхүү мэдээллийг  Бээжингийн удирдлагууд үгүйсгэж, худал мэдээлэл цацахгүй байхыг сэтгүүлчдэд сануулсан тухай “www.shanghaidaily.com” мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин