57 компани үнэт цаас арилжаалах эрхтэй байна
2015-08-27

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны 62 компани байгаагаас арилжаанд оролцох эрхтэй 57 гишүүн үнэт цаасны компани (ҮЦК) байна. Үүнээс дилерийн эрхтэй – 60 ҮЦК, андеррайтерийн эрхтэй – 23 ҮЦК, хөрөнгө оруулалтын зөвлөхийн эрхтэй – 13 ҮЦК үйл ажиллагаа явуулж байна.
 
 
Гишүүн ҮЦК-ын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
 
2015 онд гишүүн ҮЦК-иудын бүртгэлд өөрчлөлт гараагүй бөгөөд, 43 ҮЦК арилжаанд оролцсоноос 8 сарын 25-ны байдлаар нийт арилжааны дүнгээрээ тэргүүлсэн эхний 5 ҮЦК нийт арилжааны 97 хувийг гүйцэтгэсэн байна.
 
 
ҮЦК-иудын арилжааны идэвхийг үнэт цаас тус бүрээр харуулбал:
 
Shuud.mn
Сонин хачин