Ахмад дайчин У.Доржпаламд хүндэтгэл үзүүллээ
2015-08-27

 

1945 оны Чөлөөлөх дайнд эх орныхоо төлөө буу агсан байлдаж явсан Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрсийн нэг, 94 настай Ундрахын Доржпаламд хүндэтгэл үзүүллээ. Ахмад дайчин У.Доржпаламынд өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Нийслэлийн цэргийн штабын орлогч дарга хурандаа Ц.Анхбаяр нар зочилж хүндэтгэл үзүүлжээ.

 

Өдгөө 1939-1945 оны хоёр дайнд оролцсон 15, 1945 оны дайнд оролцсон 332 ахмад дайчин амьд сэрүүн байна. Эх орныхоо төлөө алтан амиа үл хайрлан тэмцэж явсан 350 гаруй ахмад дайчин бидний дунд амьдарч буй.

Shuud.mn
Сонин хачин