Брэдийн гэр бүл Лондонд амьдарна
2015-8-28

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питтийн гэр бүл ирэх оноос Их Британийн нийслэл Лондон хотноо удаан хугацааны турш амьдрахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин Анжелина Жолигийн биеийн байдлын улмаас Брэд дээрх шийдвэрийг гаргасан хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна.

 

Хос Британийн хатан хаан II Элизабетийн Букингемийн ордноос холгүй байрлах тансаг харш худалдан авахаар бичиг баримтаа цуглуулж эхэлсэн гэнэ. Жүжигчдийн авахаар төлөвлөж буй харш 25 сая ам.долларын үнэтэй аж. Тэд Америкт 10 гаруй байшин болон таван үл хөдлөх хөрөнгөтэй билээ. Сүүлийн үед Жолиг хорт хавдартай болсон гэх мэдээлэл цацагдах болсон ч энэхүү мэдээллийг Брэд үгүйсгэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин