Тагнаж байснаа хүлээн зөвшөөрчээ
2015-08-28

АНУ-ын Үндэсний агентлаг “NSA”-ийн тагнуулын асуудлаар тус улсын Ерөнхийлөгч Барак Обама, Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй хоёр хоногийн өмнө утсаар ярилцсан билээ. Удирдагчид юу ярилцсан талаарх мэдээлэл эхнээсээ задарч эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Обама ярианыхаа эхэнд “NSA”, Японы Засгийн газрыг тагнасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

 

“Wikileaks” сайт өнгөрсөн сарын 31-ний 21.00 цагт “Espionnage Elysee”/“Target Tokyo” гэх нууц материалыг нийтэд танилцуулсан билээ. Тус агентлаг 2006 оны есдүгээр сараас эхлэн Японы Засгийн газар, өнөөгийн Ерөнхий сайд Шинзо Абе болон “Mitsubishi” компанийн удирдлагуудыг тагнаж байсан нь тодорхой болсон. Энэхүү мэдээллийн дараа хоёр улсын харилцаа муудаж, Вашингтоныг тайлбар хийхийг Токиогийн удирдлагууд шаардсан юм.

 

Олон өдрийн турш энэхүү тагнуулын хэргийн талаар мэдэхгүй хэмээн мэдэгдэж байсан Ерөнхийлөгч Обама ийнхүү буруугаа хүлээж, дипломат харилцаагаа авч үлдэхийн тулд Абег аргадах алхам хийж эхэлсэн хэмээн “NHK” агентлаг мэдээлжээ. Гэхдээ Ерөнхий сайд Абе тагнуулын хэргээс болж Обамад үл итгэх болсон хэмээн Засгийн газарт ажилладаг нэрээ нууцалсан эх сурвалж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
бие биенээ тагнадаггүй улс гэж байдгийн муу хахаха хүүхэд шиг бүх дэлхий япон германаас технологи хулгай хийж байна ш дээ наад тал нь
2015-08-29
Зочин:
Итгэж чадахгүй, итгэл даахгүй түнш
2015-08-29
хэхэ:
бие биенээ тагнадаггүй улс гэж байдгийн муу хахаха хүүхэд шиг бүх дэлхий япон германаас технологи хулгай хийж байна ш дээ наад тал нь
Muu:
Ene amerika zailaasai dandaa iim oron onii hushuu durj yavana
2015-08-28